Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Энэ жил хоёр л байгууллага салют зарна
Жил болгоны он солигдох мөчид иргэд салют дэлбэрснээс болж гараа түлж, баярлах бус балаг тарьж эмнэлэг барааддаг. 2011 онд л гэхэд 13 хүн салютаас болж бэртэж гэмтсэн гэсэн тоо судалгаа байдаг аж. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс энэ жил хоёрхон аж ахуйн нэгжид салют худалдаалах эрх олгосон байна. Гэтэл шинэ жил дөхөж байгаа энэ үед томоохон худалдааны төв, захуудаад салютын худалдаа аль эрт эхэлжээ. Тиймээс үүнийг зогсоож, арга хэмжээ авахын тулд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын даргын хамтарсан тушаалаар удирдамж баталж, энэ сарын 13-аас хяналт шалтгалтыг хийж эхэлжээ. Уржигдар Соёолж төвд худалдаалж байсан салютыг худалдан борлуулах үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох шалгалтыг хийж байгаа юм байна. Дашрамд дурьдахад, 2011 онд НИТХ-ын 27 дугаар тогтоолоор худалдааны төв, захуудад салютыг худалдан борлуулахыг хориглосон байдаг аж. Тэгэхээр ил задгай талбайд худалдаалагдаж байгаа салютаас худалдаж авах нь хууль бус наймааг дэмжсэн хэрэгт холбогдох юм байна.
зарахгүй байсан ч яадаг юм
Жил болгоны он солигдох мөчид иргэд салют дэлбэрснээс болж гараа түлж, баярлах бус балаг тарьж эмнэлэг барааддаг. 2011 онд л гэхэд 13 хүн салютаас болж бэртэж гэмтсэн гэсэн тоо судалгаа байдаг аж. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс энэ жил хоёрхон аж ахуйн нэгжид салют худалдаалах эрх олгосон байна. Гэтэл шинэ жил дөхөж байгаа энэ үед томоохон худалдааны төв, захуудаад салютын худалдаа аль эрт эхэлжээ. Тиймээс үүнийг зогсоож, арга хэмжээ авахын тулд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын даргын хамтарсан тушаалаар удирдамж баталж, энэ сарын 13-аас хяналт шалтгалтыг хийж эхэлжээ. Уржигдар Соёолж төвд худалдаалж байсан салютыг худалдан борлуулах үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох шалгалтыг хийж байгаа юм байна. Дашрамд дурьдахад, 2011 онд НИТХ-ын 27 дугаар тогтоолоор худалдааны төв, захуудад салютыг худалдан борлуулахыг хориглосон байдаг аж. Тэгэхээр ил задгай талбайд худалдаалагдаж байгаа салютаас худалдаж авах нь хууль бус наймааг дэмжсэн хэрэгт холбогдох юм байна. Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2012.12.18
























