Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Гал түймэрт 75 хүн өртөн нас баржээ
2012 онд улсын хэмжээнд нийт 3501 удаагийн гал түймэр гарч, 10,0 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт 75 хүн өртөн нас барж, 40 хүн түлэгдэж гэмтсэн байна.

Гал түймрийн аюулаас 303 хүний амь бие, 109 толгой мал, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 25,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 746 байшин барилгыг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 14.3  хувиар, гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,4 дахин өссөн байна.
Хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан халаалт, пийшин зуухны буруу галлагаанаас шалтгаалан обьектын гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Мөн иргэд хүйтний улиралд автомашинаа гадаа тавьж хонон өглөө бамбардах буюу хүч ихтэй акумлятораар асаасанаас автомашинд гал гарах тохиолдол ихэсч байна.
Иймд ард иргэд авто машинаа ил галаар бамбардах, хүч ихтэй акумлятар хэрэглэж  асаах нь автомашины холболтын утас хайлах, уярах, богино холболт үүсэх, гэрлийн утас маслах, хуванцар эдлэлүүд хайлах, тос масло асгарах зэрэг гэмтлүүд үүсдэг тул машин техник, өмч хөрөнгөө, гал түймрийн аюулаас хамгаалахыг Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан