Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Агаарын бохирдлын улмаас жилийн дотор 3,2 сая хүн нас баржээ
Эдийн засгийн хурдацтай өсөлтөөр дэлхийд тэргүүлж буй Ази тивийн улс орнууд хөгжил дагасан хор хохирол ч багагүй амсч байгааг саяхан гаргасан эрүүл мэндийн судалгаа харууллаа. Цахилгаан станц, машины утаа, барилгажилтын тоос шороо гээд агаарыг бохирдуулах хүчин зүйл нэмэгдсээр байгаа энэ үед дэлхийн хүн амын нас баралтын 10 гол шалтгааны нэг нь агаарын бохирдлоос үүдсэн өвчлөл болоод байна. “Lancet” дээр нийтлэгдсэн судалгаанд өгүүлснээр бол 2010 онд агаарын бохирдлоос үүдсэн өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 3,2 сая хүрчээ. Гэтэл 2000 онд энэ тоо 800 мянга байсан байсан юм. Нас барсан тохиолдлын 65 хувь нь Ази тивд байгаагаас 1,2 сая нь зүүн Ази, Хятадад тохиолджээ. Харин өмнөд Азид 712 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барсан байна.
Агаарын бохирдол нь нь хүний бие, эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа агаарын найрлага дахь асар нарийн ширхэг бүхий утаа тоос нь хүний уушгинд ороод, тэндээсээ цусанд нэвтэрч, улмаар бүх эрхтэн өвчлүүлэх шалтгаан болдог гэжээ. Үүнээс орчин үеийн дизель хөдөлгүүрт автомашины утаа хорт хавдар ч үүсгэх аюултай гэдгийг аль эрт тогтоогоод байгаа юм. Тиймээс замын хөл хөдөлгөөн ихтэй, дизель түлшний утаа их гардаг газар, тухайлбал төмөр зам, автомашины замын ойролцоо амьдардаг зургаан хүн тутмын нэг нь цагаасаа эрт хорвоог орхиж байна гэсэн судалгааг АНУ-д хийж байсан юм.  
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ПЭЭ БАЗАРВААНИЙ ХУМПАД юу гэнэвээ... " Харин өмнөд Азид 712 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барсан байна. "
Хамгийн их уншсан