Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хот дугуйн замтай болно
Байгаль Орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар хотын байгаль орчин, ногоон хөгжлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх ,хот төлөвлөлт, дэд бүтэц, барилгажилтад ногоон хөгжлийн хандлагыг тусгах зорилгоор талууд ийн хамтран ажиллахаар болж байна. Тухайлбал, хот байгуулалтын чиглэлээр хотын төвлөрлийг сааруулах үүднээс дагуул хотуудыг хөгжүүлэх, гэр хорооллыг инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэрээс хангагдсан, тохилог амины орон сууцны ногоон шийдэлтэй хотхон, хороолол болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийг хотын төвөөс нүүлгэж “Үйлдвэр технологийн парк” байгуулах ажлыг хамтран зохион байгуулах, мөн нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг багтжээ. Мөн троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, явган зорчигчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөнд унадаг дугуй ашиглах явдлыг дэмжин зориулалтын зам, зорчих хэсгийг бий болгох, Туул, Сэлбэ голын дагуу ногоон байгууламж, явган замтай тохилог дизайн шийдэл бүхий тохижуулалт хийх зэрэг ажлыг хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу 2013-2016 онд хийнэ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
KOOKs
hot neeree duguin zamtai bolchuuul zundaa dugui unaad l goy ain... 2013onii hawraas ene ajlaa yaraltai ehluuleerei bat-uul!!!
2012.12.24
























