Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Рианна Крис Браунд эргэн ирэв
Хэдхэн хоногийн өмнөхөн л эргээд ганц бие болсноо Твиттерээр зарлаж, зул сарын өмнөх өдрүүдийг төрөлх Барбадостоо наранд биеэ шарсан шиг өнгөрүүлж байсан Рианна хайр сэтгэлдээ дийлдсэн бололтой баярын өдрүүдийг Крис Браунтай хамт өнгөрүүлэхээр Лос Анжелос руу нисч иржээ. Тэд Стэплес төвд “ЛА Лэйкерс”, “Нью-Йорк Никс” багуудын тоглолтыг хамтдаа үзэж байхдаа их л жаргалтай харагдаж байсан нь гэрэл зурагт үлджээ. Тэнд байсан үзэгчдийн нүд талбай дахь тоглолтоос гадна алдарт хос дээр тусч байсан ч тэд хоёулхнаа байгаа мэт бусдыг огт анзаарсан шинжгүй, цагийг зугаатай өнгөрүүлж байжээ.
2009 онд Крис Браунд зодуулснаас хойш хэсэг хугацаанд холбоо харилцаагаа ор мөр таслаад байсан тэд хэдэн сарын өмнөөс харилцаагаа сэргээсэн юм. Тэдний хэн нь ч энэ харилцаагаа батлаагүй боловч Твиттер дэх зураг, мэдэгдэл зэргээс  Рианна, Крис Браун хоёр эргээд нийлжээ гэдэг нь бүгдэд илт болсон. Гэтэл Крис Браун саяхан Дубайд явж байхдаа экс найз бүсгүй болон зарим модель бүсгүйтэй хамт хооллож, цагийг өнгөрүүлсэн гэдэг мэдээлэл тарсны дараа Рианна өөрийгөө сингл болсон хэмээн зарласан юм. Гэвч энэ мэдэгдлээс нь хойш төд удалгүй Крис Браун Рианнатай хамт авахуулсан зургаа Твиттертээ тавьж, түүнийг санаж байгаагаа илэрхийлсэн нь ийнхүү дуучин бүсгүй Барбадосоос Лос Анжелос руу зорих шалтгаан болсон бололтой.







0 Сэтгэгдэл
salsan n deer de whitney houstoni araas oroh gj bgan
kris muuhai bna hairan busgui
zoduulj handguin bhdo
Хамгийн их уншсан