Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ума Турманы гэмшил
"Биллийг устга" киноны дүрээрээ алдаршсан жүжигчин Ума Турман “Gotham” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарт ярилцлага өгчээ. Одоо 42 настай жүжигчин ар гэрийн амьдралаа жүжигчний завгүй хөдөлмөртэй хослуулахдаа тэнцвэрийг нь олох гэж хэрхэн сандардаг байсан залуу үеэ энэ ярилцлагадаа эргэн дурсчээ. Тэрээр кино ажилдаа илүү анхаардаг байсан бага залуу насандаа гэр бүл, хүүхдүүдийнхээ өмнө дандаа буруутай мэт санагдаж, гэмшиж явдаг байснаа дурсан ярьжээ.

Ума Турман охинтойгоо

Харин одоо гурван хүүхдийн ээж болсон тэрээр ажил, амьдралаа аль хэдийнэ зохицуулж сурчээ. Тэрээр хамгийн бага хүүхдээ өнгөрсөн долдугаар сард төрүүлсэн билээ.

Түүнийг нэр алдарт хүргэсэн "Биллийг устга" киноны гуравдугаар анги гарах гэж байгаа гэсэн яриа олон жил үргэлжилж байгаа боловч одоо хүртэл кино зохиол нь гарч, ажил хэрэг болсон зүйл байхгүй гэдгийг Ума Турман мөн ярилцлагадаа дурджээ.

Жүжигчний найз залуу
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан