Билгийн

Доллар (USD)

2839.0

Улаанбаатар

+20°C
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛИЙН ТӨСӨВ


Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байна. Тиймээс баярын ширээгээ чимэглэх хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхохоор “Бөмбөгөр” худалдааны төвийг зорьлоо. Өдрийн 12:00 цагийн үед тус худалдааны төвийн хүнсний тасгаар ороход хөл гишгэх зайгүй шахам байлаа. Энэ байдал  шинэ он гарахад хэдхэн хоног дутуу байгаа тул иргэд баярынхаа бэлтгэлээ арай базааж амжаагүй байх гэсэн бодлыг минь ор мөргүй алга болгож орхив. Тус худалдааны төвийн хүнсний тасагт хөл тавингуут хиамны үнэр  хамар цоргиж, өнгө бүрийн алагласан жимс жимсгэнэ арааны шүлс асгаруулмаар байлаа. Энд түм түжигнэж, бум бужигнана. Худалдагч нар ч бараагаа арвин ихээр татсан харагдана. Харин тун удахгүй зарим бараа бүтээгдэхүүн  дуусч, үнэ нь тэнгэрт хадна байх даа гэсэн бодол толгойд эргэлдэв.
Түрүүч нь I нүүрт

Өндөгний үнэ 10-20 төгрөгөөр нэмэгджээ

 Баярын ширээний  “хаан” хүнс  бол амтат бялуу. Тэгвэл “Талх чихэр”, “Тэнгэрийн хишиг”, “Бамбууш” зэрэг ХХК-ийн үйлдвэрлэсэн бялууг төрөл төрлөөр нь өржээ. Үнийн хувьд, 6500-12000  төгрөгөөр борлуулагдаж байв. Харин баярын ширээг амтат бялуунаас дутахааргүй чимэглэх оргилуун дарсыг  5500-7500 төгрөгөөр худалдаж байв. Ийн үнэ ханш сонирхож явахдаа зарим худалдан авагчтай уулзсан юм. Өөрийгөө  Л.Хандмаа хэмээн танилцуулсан эмээ “Манай гэр Ганданд байдаг. Тиймээс сонголттой гэдгээр нь “Бөмбөгөр” худалдааны төвийг зорьж ирсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш боломжийн л байна. Эрт хүнсээ цуглуулж байгаа болохоор ч тэр юм уу, бүү мэд. Ямар ч байсан өмнөх жилийг бодвол гайгүй л байна. Гэхдээ өндөг жаахан үнэд орсон болов уу гэж харлаа” хэмээн ярьсан юм. Хандмаа гуайн хэлснээр үнэхээр ч нэг ширхэг өндөг 270-290 төгрөгөөр худалдаалж байв. Харин худалдагчаас нь өндөгний үнэ яагаад нэмэгдсэнийг лавлавал “Миний дүү бусад худалдааны төвөөр ороод үзээрэй. Манайх  харин ч хямдхан. Нэг өндөгийг  10, 20 төгрөгөөр  нэмж худалдах нь  байдаг л хэвийн үзэгдэл. Тэрнээс биш ховордоод үнэд орсон юм байхгүй” гэлээ.

Тахиа, хонины махны үнэ  зэрэгцэв

Харин жимс жимсгэний хувьд кг алим 3000-5000, усан үзэм 12 мянган төгрөгөөр борлуулж байлаа. Шинэ жилийн баяраар нийслэл салат хийх нь бараг уламжлал болоод тогтчихсон. Тэгвэл нийслэл салатны гол орц  төмс кг нь 900 төгрөгөөр борлуулагдаж байв. Харин майонез нэг килограмм нь 2500 төгрөгөөс худалдаалж  байх нь  тэр. Харин дотроо ОХУ, Монголд үйлдвэрлэсэн гэдгээрээ ялгаатай  юм билээ. Сүүлийн үед хүмүүс баярын ширээгээр хонины мах гэхээс илүүтэй тахианы мөч, гуяар чимэглэх болсон. Ингээд тахианы гуяны үнэ ханшийг сонирхвол кг нь 6000 төгрөг, харин хонины ястай мах килограмм нь 6500 төгрөгөөр худалдаалж байлаа. Тэгвэл та баярынхаа ширээг хэдэн төгрөгөөр засах талаар энд бяцхан тооцоо бодъё. Ямар ч байсан оргилуун дарс, бялуугаа 17 мянган төгрөгөөр  авна. Дээр нь, салатны төмс, майонез, өндөг, хиам өргөст хэмх гээд л явж өгнө дөө. Иймээс салатаа 30 мянган төгрөг,  закускны хиам, өргөст хэмхэнд  20 мянган төгрөг зарцууллаа гэж тооцох хэрэгтэй.  Харин архины хувьд багадаа арван мянган төгрөг зарцуулах юм билээ. Иймээс шинэ жилийн төсвөө архигүй хийх нь эдийн засагт тань хамаагүй хэмнэлттэй.  Энэ мэтчилэн бичээд байвал дуусахгүй үргэлжлээд л байх нь. Харин Үндэсний статистикийн хорооноос нэг өрх  баяраар дунджаар тэдэн төгрөг зориулдаг  гэсэн тооцоо байхгүй ч иргэдтэй уулзаж ярилцсаны эцэст нэг өрх дунджаар 150 мянган төгрөгөөр аятайхан ширээ засах боломжтой юм байна гэж харагдав.

Зарим бараа бүтээгдэхүүний үнэ ханш

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан