96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Б.Сарантуяа: Шинэ оноо Сөүлд гаргана
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай” дуучин Б.Сарантуяатай холбогдлоо.
-Сайн байна уу. “Ардчилал” сониноос ярьж байна.
-Сайн байна уу.
-Шинэ он гарах дөхсөн энэ үед тантай холбогдсон маань 2012 онд хэр олз омогтой байсан талаар сонирхох гээд л...?
-Яг онцлоод хэлэх зүйл санаанд буухгүй л байна. Эх орондоо тогтож суусангүй, ийш тийшээ л их явлаа даа.
-Шинэ жилийн тухай хамгийн олон дуутай уран бүтээлч гэвэл та болох байх. Энэ жил шинэ жилийн тухай уран бүтээлийн тоогоо нэмэх бодол байна уу?
-“Цонх тогших цасан талст” нэртэй шинэхэн дуу маань бэлэн болсон. Залуу уран бүтээлч Золзаяа буюу ZZ шүлгийг нь бичиж, Ардын жүжигчин Сувд гуайн хүү Мөнх-Оргил Aindi поп гэж ярьдаг шинэ поп стилиэр зохиосон дуу. Удахгүй клипний зургийг авч эхэлнэ. Шинэ жилтэй уралдаж уран бүтээлээ гаргах гэж яарсангүй ээ. Удахгүй шинэ жилийн тухай дуу маань шинэ онтой хамт мэндэлнэ.
-Энэ өвөл их хүйтэрч байна шүү...?
-Монгол хүн махаа чанаж идээд байхад алзахгүй байх аа. Энерги сайтай байж хангалттай амарчихаад байхад өвлийг ажрахгүй давна шүү дээ.
-Таныг шинэ жилийн арга хэмжээнд хамгийн өндөр үнээр дуулдаг дуучин гэдэг?
-Дуучид бид хоёрдугаар сард нэг удаа хүн амын орлогын албан татвараа тушаадаг. Улсаас цалин мөнгө, ямар нэгэн тэтгэмж авдаггүй, 100 хувь өөрсдийн санхүүжилтээр, бор зүрхээрээ зүтгэж явдаг хүмүүс шүү дээ. Туслах, нарийн бичиг, дууны найруулагчаа цалинжуулна. Дуунд зориулсан хөгжим, микрофон, хөгжмийн найруулгаа өөрчлөх, тоглолтын хувцсаа шинэчлэх гээд олон зүйл бий. Хувцасны чиглэлд “Шилмэл загвар”-ын ордонтой хамтарч ажилладаг. Мөн “Туяарах салон” байна. Тэд маань миний дүр төрхөд анхаарч байдаг гээд л орлогоосоо зарлага нь их байдаг.
-Он солигдох мөчид та хаана байх бол?
-Би шинэ жилийг дандаа Монголдоо угтдаг байсан. Шинэ жилийг энэ удаа Сөүлд угтахаар шийдсэн. Ээж, эгч нар хамт явах учраас хүүхдүүд маань дуртай байгаа. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа шинэ жилийн баярт оролцох бодолтой байна.

0 Сэтгэгдэл