Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жерар Депардьед В.Путин Оросын иргэншил олгов
Францын алдарт жүжигчин Жерар Депардье татварын хуулиас болж эх орноосоо татгалзан Бельгид оршин сууж байгаа билээ. Тэгвэл тэрээр одоо Францынхаас хавьгүй бага буюу 13 хувийн татвартай Орост амьдрах эрхтэй боллоо. Түүнд Ерөнхийлөгч В.Путин улсынхаа иргэншил олгож, Орост амьдрахыг уриад байна.
Оросын төрийн тэргүүний энэ урилгыг Ж.Депардье талархан хүлээн авч байгаагаа мэдэгдээд жинхэнэ ардчилсан улс бол Орос хэмээн мэдэгджээ. Тэрээр “Орос орон, би танай хүн ард, түүх, агуу зохиочдод хайртай. Би танай соёл урлаг, оюун ухаанд чинь хайртай” хэмээн магтан дуулжээ. Тэрээр Оросын иргэншил хүлээн авсныхаа дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярьж “Орос бол жинхэнэ ардчилсан улс. Өөрийнхөө хэн нэг иргэнийг хөөрхийлөлтэй гэж Ерөнхий сайд нь хэлдэг орон биш” гэж хэлсэн гэнэ. Ж.Депардьег татвараас болж иргэншлээсээ татгалзах тухай мэдэгдсэний дараа Францын Ерөнхий сайд  алдарт жүжигчнийг хөөрхийлөлтэй гэж шүүмжилсэн юм. Францын шинэ эрх баригчид нэг сая еврогоос дээш орлоготой баячуудын орлогын татварыг 75 хувь хүртэл нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулсны дараа Ж.Депардье эх орноо орхих болсноо зарласан юм.
Одоогоор Бельгид оршин сууж буй түүнийг “хэрвээ хүсэх л юм бол түүнд иргэншил аль хэдийнэ олгосон гэж ойлгож болно” хэмээн В.Путин өмнө нь мэдэгдэж байсан.  Ж.Депардье Оростой олон талаар холбогдсон нэгэн. Тэрээр 2011 онд “Распутин” хэмээх кинонд тоглосон бол “Советский Банк”-ны зээлийн картын реклам сурталчилгаанд байнга тоглодог юм. Тэрээр мөн Санкт-Петербургийн хүүхдийн эмнэлэгт хандив өргөж байжээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан