Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ардчилсан намынхан М.Сайханбилэг хүүд туслав
Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж байгаа М.Сайханбилэг хүүгийн өвөө З.Авирмэд, эмээ З.Энхсайхан нарт Ардчилсан намын нарийн бичгийн дарга Э.Батсуурь, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд нар өнөөдөр 5,7 сая төгрөгийг гардууллаа.
Ардчилсан намынхан ҮЗХ-ны гишүүдийн “Ялалтын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үеэр М.Сайханбилэг хүүд туслах зорилгоор “Ялалтын туг”-ны дуудлага худалдаа зохион байгуулсан аж. Уг тугийг ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд 5 сая 700 мянган төгрөгөөр худалдан авсан байна.
Хандивийг гардуулахдаа АН-ын Нарийн бичгийн дарга Э.Батсуурь “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаар тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг үүднээс Ардчилсан нам шинэ жилийнхээ баяраар энэхүү дуудлага худалдааг зохион байгуулж, хүүд туслахаар шийдсэн. Монгол хүүхэд эрүүл өсч торних болтугай” гэж байв.
Ялалтын тугийг худалдаж авахдаа гол нь биш, бяцхан хүүд тусалж буй нь сайхан хэрэг байсан гэдгийг ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд хэлж, хүүг хурдан эдгэхийг ерөөв.
Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж байгаа М.Сайханбилэг хүүгийн өвөө З.Авирмэд, эмээ З.Энхсайхан нарт Ардчилсан намын нарийн бичгийн дарга Э.Батсуурь, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд нар өнөөдөр 5,7 сая төгрөгийг гардууллаа. Ардчилсан намынхан ҮЗХ-ны гишүүдийн “Ялалтын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үеэр М.Сайханбилэг хүүд туслах зорилгоор “Ялалтын туг”-ны дуудлага худалдаа зохион байгуулсан аж. Уг тугийг ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд 5 сая 700 мянган төгрөгөөр худалдан авсан байна.
Хандивийг гардуулахдаа АН-ын Нарийн бичгийн дарга Э.Батсуурь “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаар тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг үүднээс Ардчилсан нам шинэ жилийнхээ баяраар энэхүү дуудлага худалдааг зохион байгуулж, хүүд туслахаар шийдсэн. Монгол хүүхэд эрүүл өсч торних болтугай” гэж байв.
Ялалтын тугийг худалдаж авахдаа гол нь биш, бяцхан хүүд тусалж буй нь сайхан хэрэг байсан гэдгийг ҮЗХ-ны гишүүн Б.Ариунболд хэлж, хүүг хурдан эдгэхийг ерөөв.
0 Сэтгэгдэл
321
boljdee neg huuhed ch gesen odoo ter tulegdsen nilh amitan l hun bolchoosoi gej zalibiriidaa
2013.01.04
























