Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ҮЙЛДВЭРЛЭГЧИД МАЛЧДАД 60 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны 257 гишүүн хандив цуглуулан өвөлжилт хүндэрсэн 12 аймгийн 55 сумын малчдад 60 гаруй сая төгрөгийн малын тэжээл болон бусад эд зүйлийн тусламж үзүүлэв. Тус холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэ өвөлжилт хүндэрсэн энэ үед малчдадаа тусламжийн гараа сунгахыг албан байгууллага болон ард иргэдэд уриалж ийм санаачилга гаргасан гэдгийг онцлов. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран малчдад туслах аянг зохион байгуулж энэ сарын 10-наас өвөлжилт хүндэрч буй аймгуудад малын тэжээл, эд материалын зүйлсээ тараах ажлыг зохион байгуулах юм байна. Энэ жил улсын хэмжээнд аймаг, сумд өвөлжилтийн бэлтгэлээ 86.7 хувьтай хангасан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас нөөцийн өвөлжилт хүндрэлтэй байгаа орон нутагт өвс худалдаанд гаргаж эхэлжээ.
ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан “Нөөцийн өвсний хувьд бэлтгэсэн орон нутаг, чанар, тээвэрлэлтийн зардлаас шалтгаалан боодол өвс 2400-4200 төгрөгөөр борлуулж байгаа. Яамны зүгээс өвөлжилт хүндэрсэн газруудаар явж нөхцөл байдалтай танилцаж холбогдох арга хэмжээ авах болно” хэмээн ярилаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан