Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Анод”-ын шүүх хурал маргааш үргэлжилнэ
Баянзүрх дүүргийн шүүх өнөө өглөөнөөс “Анод” банкийг дампууруулсан хэргийг хэлэлцсэн боловч одоогоор шийдвэрээ гаргаагүй байна. Энэ хэрэгт 15 хүнийг сэжигтнээр татан шүүж байгаа учир шүүх хурал хоёр, гурван ч хоног үргэлжилж магадгүй нь. Учир нь, 15 шүүгдэгч шүүх бүрэлдэхүүнд тайлбараа хэлж, өмгөөлөгчид нь өмгөөллийн үгээ хэлнэ, прокурор яллах дүгнэлтээ танилцуулахад хугацаа их шаардана гэдгийг шүүх хуралд оролцсон зарим өмгөөлөгч хэлж байв. Тиймээс шүүх хурал маргааш ч үргэлжлэх юм байна.
“Анод” банкийг дампууруулсан, хуурамч хувьцаа гаргаж 1200 хүнийг хохироосон энэ хэрэгт банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын хэлтсийн дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг нарын 15 хүнийг яллагдагчаар татсан байгаа юм.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан