Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Зарим эмнэлгийн дарга нарыг чөлөөллөө
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр харьяа үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж үзүүлдэг төвүүд, төв эмнэлгүүдийн дарга, захиралуудыг албан тушаалаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо. Эдгээр ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж 10 хоногийн дотор шалгаруулалт явуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, мэдлэг чадвар, туршлага, нэр хүндтэй, сонирхлын зөрчлөөс ангид удирдах ажилтнуудаар салбарын багыг бүрдүүлэхээр зорьж байгаа юм байна. Харин сонгон шалгаруулалтын эцсийн шийд гартал тухайн байгууллага дээр эмнэлэгт үйлчилгээнд доголдол гаргахгүй байх үүргийг үүрэг гүйцэтгэгч нарт даалгасан байна. Мөн ЭМЯ-ны зарим ажилтнуудыг халж оронд нь сонгон шалгаруулалт явуулж даруй орон тоог нөхөж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгажээ.
0 Сэтгэгдэл
























