Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Адель “Skyfall” дуугаараа Оскарт нэр дэвшлээ
Өнгөрсөн оны хамгийн дуулиантай кинонуудын нэг Жеймс Бондын адал явдал “Skyfall” Оскарын шагналд нэр дэвшиж чадаагүй ч дуу нь харин шилдэг дууны номинацад өрсөлдөхөөр болсон байна. Энэ баярт мэдээг дуулсан дуучин Адель “Твиттер” хуудсаараа “Өө бурхан мин, би яг л Мерил Стрип шиг болчихлоо. Баярлалаа” хэмээн мэдэгджээ. 50 жилийн түүхтэй Бондын цувралуудаас хамгийн шилдгийнх нь тоонд зүй ёсоор багтана хэмээн үнэлэгдэж буй “Skyfall” дэлхийн кинотеатруудаас нэг тэрбум ам.долларын орлого олоод байгаа ч АНУ-ын Кино академийнхан тэдний амжилтыг олж харж, үнэлсэнгүй. Ерөөсөө Бондын цувралаас Оскарын шагнал хүртсэн тохиолдол нэг ч байхгүй бөгөөд хэрэв Адель авч чадвал Бондын хувьд анхны Академийн шагнал болох юм. Киноны шилдэг дуу номинацад Аделийн “Skyfall”-той “Chasing Ice” киноны “Before my time”, “Ted” киноны “Everybody needs a best friend”, “Pi’s” киноны “Lullaby”, “Les Miserables” киноны “Suddenly” зэрэг дуу өрсөлдөж байгаа аж.
Гэр бүл, хүүхэддээ цаг заваа зориулан, уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа дуучин Адель магадгүй Оскарын шагнал гардуулах ёслолд дуулж магадгүй гэсэн таамаг гараад байна. Эсвэл бүр түүнээс ч өмнө Алтан бөмбөрцөг наадамд оролцоно гэсэн яриа гарчээ.

Өнгөрсөн оны хамгийн дуулиантай кинонуудын нэг Жеймс Бондын адал явдал “Skyfall” Оскарын шагналд нэр дэвшиж чадаагүй ч дуу нь харин шилдэг дууны номинацад өрсөлдөхөөр болсон байна. Энэ баярт мэдээг дуулсан дуучин Адель “Твиттер” хуудсаараа “Өө бурхан мин, би яг л Мерил Стрип шиг болчихлоо. Баярлалаа” хэмээн мэдэгджээ. 50 жилийн түүхтэй Бондын цувралуудаас хамгийн шилдгийнх нь тоонд зүй ёсоор багтана хэмээн үнэлэгдэж буй “Skyfall” дэлхийн кинотеатруудаас нэг тэрбум ам.долларын орлого олоод байгаа ч АНУ-ын Кино академийнхан тэдний амжилтыг олж харж, үнэлсэнгүй. Ерөөсөө Бондын цувралаас Оскарын шагнал хүртсэн тохиолдол нэг ч байхгүй бөгөөд хэрэв Адель авч чадвал Бондын хувьд анхны Академийн шагнал болох юм. Киноны шилдэг дуу номинацад Аделийн “Skyfall”-той “Chasing Ice” киноны “Before my time”, “Ted” киноны “Everybody needs a best friend”, “Pi’s” киноны “Lullaby”, “Les Miserables” киноны “Suddenly” зэрэг дуу өрсөлдөж байгаа аж. Гэр бүл, хүүхэддээ цаг заваа зориулан, уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа дуучин Адель магадгүй Оскарын шагнал гардуулах ёслолд дуулж магадгүй гэсэн таамаг гараад байна. Эсвэл бүр түүнээс ч өмнө Алтан бөмбөрцөг наадамд оролцоно гэсэн яриа гарчээ.


0 Сэтгэгдэл























