Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Бритни сүйт залуугаасаа салжээ
Дуучин Бритни Спирс сүйт залуу Жэсон Травикээс салжээ. Бритни өөрийн менежерээр ажиллаж байсан Жэсонтой 2010 оноос хайр сэтгэлийн холбоотой болж, өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард сүй тавьснаа зарлаж байсан билээ. Харин үүнээс жил гаруйн дараа тэд хоёр тийш болж, найзууд хэвээр үлдэхээр харилцан ойлголцож, шийдсэн хэмээн Бритни өөрөө мэдэгджээ. Тэрээр Жэсон хэзээд түүний хүндэтгэлийг хүлээсэн, сайн найз хэвээр үлдэнэ гэсэн бол Жэсон Травик ч мөн адил “Би түүнд, түүний хөвгүүдэд ойр дотно хэвээрээ байх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Гэхдээ хэвлэлүүдээр тарсан мэдээллээр бол Бритни сүйгээ цуцлаад зогсохгүй Жэсонтой ажил хэргийн харилцаагаа ч тасалж байгаа бололтой. Бритни өөрийн менежментийн баг, ирээдүйн төлөвлөгөөгөө нэлээд өөрчилж, Жэсоны менежерээр ажиллуулахаа больжээ. Тэрээр бас “X Factor” шоуны шүүгчээр ажиллах гэрээнээсээ татгалзсан байна. Бритни шүүгчийн ажлаа орхисон шалтгаанаа шинэ цомог гаргахаар студийн ажилд орсонтой холбон тайлбарлаж байна. Харин TMZ цахим хуудасны мэдээлснээр бол Бритни Лас Вегасын Цезарь ордонд бүтэн жилийн турш тоглолтоо хийх гэрээг ихээхэн сонирхож байгаа гэсэн мэдээлэл байна. Селин Дион, Шер зэрэг алдартай одод энэ ордонд долоо хоногт нэг удаа гэсэн давтамжтайгаар бүтэн жил тоглолтоо хийх 60-100 сая ам.долларын гэрээ байгуулсан байдаг. Бритнид ч бас ийм санал ирээд байгаа бөгөөд дуучин өөрөө ч, менжерүүд нь ч энэ саналыг дэмжиж байгаа гэнэ.



Дуучин Бритни Спирс сүйт залуу Жэсон Травикээс салжээ. Бритни өөрийн менежерээр ажиллаж байсан Жэсонтой 2010 оноос хайр сэтгэлийн холбоотой болж, өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард сүй тавьснаа зарлаж байсан билээ. Харин үүнээс жил гаруйн дараа тэд хоёр тийш болж, найзууд хэвээр үлдэхээр харилцан ойлголцож, шийдсэн хэмээн Бритни өөрөө мэдэгджээ. Тэрээр Жэсон хэзээд түүний хүндэтгэлийг хүлээсэн, сайн найз хэвээр үлдэнэ гэсэн бол Жэсон Травик ч мөн адил “Би түүнд, түүний хөвгүүдэд ойр дотно хэвээрээ байх болно” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ хэвлэлүүдээр тарсан мэдээллээр бол Бритни сүйгээ цуцлаад зогсохгүй Жэсонтой ажил хэргийн харилцаагаа ч тасалж байгаа бололтой. Бритни өөрийн менежментийн баг, ирээдүйн төлөвлөгөөгөө нэлээд өөрчилж, Жэсоны менежерээр ажиллуулахаа больжээ. Тэрээр бас “X Factor” шоуны шүүгчээр ажиллах гэрээнээсээ татгалзсан байна. Бритни шүүгчийн ажлаа орхисон шалтгаанаа шинэ цомог гаргахаар студийн ажилд орсонтой холбон тайлбарлаж байна. Харин TMZ цахим хуудасны мэдээлснээр бол Бритни Лас Вегасын Цезарь ордонд бүтэн жилийн турш тоглолтоо хийх гэрээг ихээхэн сонирхож байгаа гэсэн мэдээлэл байна. Селин Дион, Шер зэрэг алдартай одод энэ ордонд долоо хоногт нэг удаа гэсэн давтамжтайгаар бүтэн жил тоглолтоо хийх 60-100 сая ам.долларын гэрээ байгуулсан байдаг. Бритнид ч бас ийм санал ирээд байгаа бөгөөд дуучин өөрөө ч, менжерүүд нь ч энэ саналыг дэмжиж байгаа гэнэ.



Бритни сүйн бөгжөө зүүхээ больжээ
0 Сэтгэгдэл























