Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хятад хоол идсэний дараа амархан өлсдөгийн учир
Хятад хоол идээд бараг нэг ч цаг болоогүй байтал өлсчихлөө гэсэн гомдол зөндөө л сонсч байсан биз дээ. Зарим хүн үүнийг ахин дахин хоолоо зарах гэсэн хятад тогооч нарын нууц жор гэж хардах нь ч бий.
Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар бол хятад тогооч нар арай ч тийм заль зохиогоогүй бөгөөд энэ нь хоолны орц найрлага дахь хэтэрхий их нүүрс уснаас болдог гэдгийг олж тогтоожээ. Будаа, гоймон, шарвин гээд Хятад хоолны гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн найрлагадаа их хэмжээний боловсруулсан нүүрс ус агуулдаг учир тэр нь хүний биед амархан шингээд, сахар болон цусанд нийлдэг байна. Ингээд цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэнээр хүний бие инсулинээ их хэмжээгээр шатааж эхэлдэг аж. Инсулин нь цусан дахь сахарыг гадагшлуулагч гормон юм. Инсулин гадагшилснаар бидний цусан дахь сахарын хэмжээ өндөр байснаасаа огцом буурна. Хүний цусан дахь сахарын хэмжээ буурах үед өлсч байна гэсэн дохио тархинд шууд очдог байна. Тиймээс л хятад хоол идээд удаагүй байхад өлссөн юм шиг санагддаг байх нь.
Эндээс дүгнэвэл, хэрэв та ямар нэг хоолны дэглэм барьдаг бол Хятад хоол идэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ажээ. Эргээд амархан өлсдөг учир нэмж идсээр биеийн жингээ нэмэх эрсдэлтэй. Ялангуяа сахарын өвчтэй хүн бол бүр болгоомжтой байх хэрэгтэй юм байна.
Хятад хоол идээд бараг нэг ч цаг болоогүй байтал өлсчихлөө гэсэн гомдол зөндөө л сонсч байсан биз дээ. Зарим хүн үүнийг ахин дахин хоолоо зарах гэсэн хятад тогооч нарын нууц жор гэж хардах нь ч бий. Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар бол хятад тогооч нар арай ч тийм заль зохиогоогүй бөгөөд энэ нь хоолны орц найрлага дахь хэтэрхий их нүүрс уснаас болдог гэдгийг олж тогтоожээ. Будаа, гоймон, шарвин гээд Хятад хоолны гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн найрлагадаа их хэмжээний боловсруулсан нүүрс ус агуулдаг учир тэр нь хүний биед амархан шингээд, сахар болон цусанд нийлдэг байна. Ингээд цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэнээр хүний бие инсулинээ их хэмжээгээр шатааж эхэлдэг аж. Инсулин нь цусан дахь сахарыг гадагшлуулагч гормон юм. Инсулин гадагшилснаар бидний цусан дахь сахарын хэмжээ өндөр байснаасаа огцом буурна. Хүний цусан дахь сахарын хэмжээ буурах үед өлсч байна гэсэн дохио тархинд шууд очдог байна. Тиймээс л хятад хоол идээд удаагүй байхад өлссөн юм шиг санагддаг байх нь.
Эндээс дүгнэвэл, хэрэв та ямар нэг хоолны дэглэм барьдаг бол Хятад хоол идэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ажээ. Эргээд амархан өлсдөг учир нэмж идсээр биеийн жингээ нэмэх эрсдэлтэй. Ялангуяа сахарын өвчтэй хүн бол бүр болгоомжтой байх хэрэгтэй юм байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























