Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БҮХ ТӨРЛИЙН ИРГЭНИЙ ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙГ АВАХ ЦАХИМ МАШИНТАЙ БОЛНО
Төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэх автомат машиныг Засгийн газраас дэмжвэл бүх аймаг, сумд болон нийслэлийн дүүргүүдэд суурилуулахаар болжээ. Энэ машинаас олон нийтийг хамгийн их бухимдуулж, дараалал үүсгэдэг иргэний бүртгэл, лавлагаа, өргөдөл гэх мэт үйлчилгээг нэг минутын дотор авч болох нь. Түүнчлэн уг машинаар дамжуулан 300 гаруй төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд иргэдийн цагийг хэмнэх ач холбогдолтой гэсэн. Энэ талаар Мэдээлэл технологийн үндэсний зөвлөлийн гишүүн Р.Отгонтулга “Машиныг ашиглахдаа эхлээд иргэний цахим үнэмлэхний ард байдаг бар кодыг уншуулах ёстой. Үүний дараа хурууныхаа хээг шалгуулж, самбараас өөрийн авах үйлчилгээг сонгож үйлчлүүлэх юм. Үйлчилгээ авсныхаа төлбөрийг бэлнээр болон картаар хийх боломжтой. Энэ нь лавлагаа авах үнэтэй адилхан” гэв.
Уг автомат машиныг өнөөдрийн байдлаар дэлхийн хэд хэдэн орон түгээмэл хэрэглэж буй бөгөөд нэг бүрийнх нь үнэ 7500 ам.доллар аж. Одоогоор туршилтын журмаар Хонгконгт үйлдвэрлэсэн хоёр машин оруулж ирээд буй гэсэн.
Уг автомат машиныг өнөөдрийн байдлаар дэлхийн хэд хэдэн орон түгээмэл хэрэглэж буй бөгөөд нэг бүрийнх нь үнэ 7500 ам.доллар аж. Одоогоор туршилтын журмаар Хонгконгт үйлдвэрлэсэн хоёр машин оруулж ирээд буй гэсэн.
0 Сэтгэгдэл
























