Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Зандалчлах захиа
Цагдаагийн байгууллага УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг заналхийлсэн захидал бичсэн Н.Нарантуяад холбогдох хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Одоогоос дөрвөн сарын өмнө өөрийг нь заналхийлсэн утгатай захидал шуудангаар ирснийг Хууль зүйн сайд “Твиттер” хуудастаа байрлуулж, олонд ил болгосон юм. Тэрээр тухайн үед “Ийм утгатай захиа цаашид ч олон ирэх биз. Тэглээ гээд шинэчлэл хийх бодлоосоо буцахгүй л дээ” гэж байв. Тагнуул, цагдаагийн байгууллагынхан ч захидал бичсэн хэргийн эзнийг олохоор ажиллаж, ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа бичсэнийг тогтоосон. Н.Нарантуяа Хууль зүйн сайдыг болон гэр бүлийг нь сүрдүүлж, заналхийлсэн хоёр ч захиа бичсэн байгаа. Хоёр дахь захидал нь Төрийн ордны бичиг хэргийн өрөөнөөс олдсон учир Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн аж.
ШШГЕГ-ын дарга байсан нөхөр нь, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүү нь ажилгүй болсонд бухимдаж, зандалчлах захидал бичихэд хүрсэн гэдгийг Н.Нарантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэнэ. Харин өчигдрөөс ингэж болчимгүй, бусармаг үйлдэл хийснийхээ төлөө тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинээс уучлал гуйсан тухай мэдээлэл түгэв. Үүнээс улбаалан зандалчлах захидлын эзэн хариуцлага хүлээх болов уу, яах бол гэсэн асуулт хариу нэхэж байна. Сайдаас уучлал гуйснаар үйлсэн гэмт хэрэг нь цайрахгүй байлгүй дээ. Хууль хяналтынхан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ гэдэгт найдья.
Хэрэв уучлал гуйсан гэсэн үндэслэлээр Н.Нарантуяаг хариуцлагаас чөлөөлсөн тохиолдолд цаашид шинэчлэлийн төлөө шийдвэр гаргаж, энэ мэтээр заналхийлэлд өртөх албан тушаалтны тоо нэмэгдэх юм биш биз гэсэн болгоомжлол ч төрж байна.
Ямартай ч, Н.Нарантуяад холбогдох хавтаст хэргийг прокурор хянаж үзээд, түүнд Эрүүгийн хуулийн зандалчлах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэх эсэхээ шийднэ. Хуулийн энэ зүйл ангид 10-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.
Тэгээд ч энэ зүйл ангиар хариуцлага үүрсэн хүн манайд байдаггүй тухай хуульчид ярьдаг. 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаал цуглаан зохион байгуулж, эцэстээ нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэхэд турхирсан, зандалчилсан гэж одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ШӨХТГ-ын дарга О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн удаатай. Гэхдээ тэд хариуцлага үүрээгүй юм.

0 Сэтгэгдэл