Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ 2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-НААС ЭХЭЛНЭ
2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд НБГ-ын дарга Ж.Гантулга, Орлогч дарга Л.Буянтогтох, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар 2020-2021 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид шинээр элсэх сурагчдын цахим бүртгэлийг хэрхэн зохион байгуулах, бэлтгэл ажлын явцын талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, БШУЯ-ны "Боловсролын мэдээллийн технологийн төв" УТҮГ-ын Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат болон албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо.
Боловсрол

Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталжээ /2020-2021/
Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна.
Боловсрол

БАГШИЙН АЖЛЫН АЧААЛЛЫГ ЗӨВ ЖИГДЛЭХ АСУУДАЛД АНХААРАХЫГ ХҮСЭВ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа.
Багш мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэх, орон сууцны хангамж, нийгмийн баталгааг сайжруулах, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, VIII их хуралд бэлтгэх асуудлуудаар сайд байр сууриа илэрхийлж, багш нарын санал, хүсэлтийг сонсов.
Боловсрол

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг оюутны хөгжил рүү чиглүүлж ажиллана гэв
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын оюутны холбооны төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцов.
Сайд оюутнуудтай сургалтын чанар, лаборатори, номын сангийн үйл ажиллагаа болон нийгмийн баталгаа болох эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт, дадлага хийх, судалгааны багт ажиллах боломж, дотуур байр, нийтийн хоолны үйлчилгээ, биеийн тамирын хичээлийн чанарын талаар чөлөөтэй ярилцаж, саналыг нь сонссон юм.
Боловсрол

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙДААР Г.ГАНБАЯР АЖИЛЛАНА
Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гарагийн ээлжит бус хуралдаанаараа салбарын дэд сайд нарыг томиллоо. Өмнөх Засгийн газрын дэд сайд нараас хоёрыг улираан томилсны нэг нь Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ганболдын Ганбаяр байв.
Боловсрол

Ш.Анхмаа нийслэлд баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгалаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа.
Боловсрол

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн удирдлагын шуурхай хуралдаанаа хуралдууллаа.
Сайд Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөний төслийн боловсруулалтыг яаравчлах үүрэг өглөө.
Боловсрол

ЗАЛУУ ЭРДЭМТДЭД БСШУС-ЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО
Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.
Боловсрол

ЭЕШ-ЫН ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТАД 623 ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДЛАА
2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан Монгол улсын түүхийн хичээлийн шалгалтад нийт 772 шалгуулагч бүртгүүлснээс 623 буюу 80.7% нь шалгагдаж, 19.3% нь шалгалтад хамрагдсангүй. Шалгалтад хамрагдаагүй 149 шалгуулагчийн 4 нь шалгалт эхлэх цагаас хоцорч, 145 нь огт ирээгүй байна. Англи хэлний хичээлийн шалгалтад нийт 11111 шалгуулагчаас 10486 буюу 94.4% нь шалгагдаж, 5.6% нь хамрагдсангүй.
Боловсрол

Цэцэрлэгүүдийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийжээ
Удирдамжийн дагуу төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийжээ. Тус судалгаанд Баянзүрх дүүргийн 65, Сонгинохайрхан дүүргийн 36 цэцэрлэг тус дүүргүүдийн нийт 308 цэцэрлэгүүдийн 33 хувь нь хамрагдсан байна.
Боловсрол

Төгсөх ангийн сурагчдын давтлага хичээлийг амжилттай зохион байгуулжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын дагуу нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага хичээлийг 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд давхардсан тоогоор 8389 багш 110578 төгсөгчдөд амжилттай зохион байгууллаа.
Боловсрол

































