2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо
Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн
Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

Сэтгүүлч Б.Отгон: Л.Оюун-Эрдэнэ ээ, хайгаад байгаа жинхэнэ хулгайч хажууд чинь ЗГХЭГ-ийн даргын алба хашиж байна!
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон түүний хамтрагч МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Чулуунзагд нар Эрдэнэс тавантолгой компанийн лицензтэй талбайгаас тасдаж аваад, үйлдвэр барьж байгаа талаар сэтгүүлч Б.Отгон мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газраас 351,507 га газрыг гадаадын хөрөнгө оруулагч компанид олгосон асуудлаар тус компанийн төсөл хариуцсан Ерөнхий инженер Ж.Төмөрсүх мэдээлэл хийсэн дээр үндэслэн бичсэн байна.
Улс төр

Германы Социал Демократ Нам МАН-тай санамж бичиг байгууллаа
Монгол улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой 2024 онд тохионо. Хагас зууны түүхэн харилцааны ойн өмнө зуу зуун жилийн түүхтэй Монгол Ардын Нам, Германы Социал Демократ Намын дарга нар Улаанбаатар хотноо уулзаж “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Улс төр

"Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болж байна
Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа болж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа.
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Хүрээлэнгүүдийг тендерт оролцуулах асуудлыг судална
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 13 дахь уулзалтаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийлээ. Уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого" илтгэлээ танилцуулсан.
Улс төр

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийг нээв
Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын хувьд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно" Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо. Түлэнхийн төв нь түлэнхий, спортын гэмтэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал мэдээгүйжүүлэг, ясны эмгэг согог, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах эмчилгээ, амбулатори зэрэг есөн тасаг, 250 ортой
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.
Улс төр

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.
Улс төр

“5Ш” тоглоом биш байжээ
“5Ш” ажиллагааны тухай анх 2023 оны хоёрдугаар сарын 8-нд сонссон доо, бүгдээрээ. Тэр өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгосныг зарласан. “Авлигатай тэмцэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд, агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо” гэх мэдээлэл түгээсэн. Араас нь “Засгийн газар авлигатай тэмцэхэд манлайлж таван ажиллагааг хэрэгжүүлж ажиллана” гэв. Залгаад Авлигатай тэмцэх таван ажиллагаа буюу “5Ш”-ийг танилцуулсан байдаг. Тэр нь Шүгэл, Шүүр, Шувуу, Шилэн, Шилжүүлэн авах гэдэг нэртэй. Бүгдээрээ Ш үсгээр эхэлсэн “ажиллагаа” байв.
Улс төр

Д.Амарбаясгалан: Ирэх сонгуульд нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.05.24/ мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн асан 23 хүнийг хууль бус асуудалд холбогдсон гэдгээр намын зүгээс хариуцлага тооцож, сонгуульд нэр дэвшүүлээгүй. Ирэх парламeнтад ч бас нэр цэвэр, ёс зүйтэй, иргэдийг төлөөлөх чадвартай хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж мэдэгдэв.
Улс төр

































