УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлана
“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Нийгэм

Б.Отгонсүх:Ажлаа хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна
Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Нийгэм

С.Амарсайхан:Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй юм байна
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 14-нд хуралдуулна
Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм. Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо.
Нийгэм

Нэрийн “бренд”-тэй болжээ
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар албаныхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор өөрийн гэсэн бренд бүтээгдэхүүнтэй боллоо. Алба хаагчдынхаа дунд “Санаачлагатай, бүтээлч хамт олон” уралдааныг зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээгдэхүүнээс сонгон шалгаруулсан байна. Бүтээгдэхүүнд газрын лого нэр бүхий түлхүүрийн оосор, монгол уламжлалт тоглоом наадгай болоод цагаан идээний дээж багтсан гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийгэм

Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна
Албан үүргээ гүйцэтгэж яваад гал түймэрт өртөн амь үрэгдсэн Австралийн таван гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэн 1999 оноос хойш энэхүү өдрийг Европын олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн зүтгэж байгаа нийт албан хаагчдадаа болон үе, үеийн гал сөнөөгчдөдөө Олон улсын гал сөнөөгчдийн өдрийн мэндийг дэвшүүлье.
Нийгэм

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийг өөрчлөх санал хүргүүлэв
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсээр байна.
Нийгэм

Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.
Нийгэм

Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашнаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Авто замуудыг хэсэгчлэн хаана
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын хотын төврүү чиглэлийн авто замын зорчих хэсгийн эгнээнд дулааны шугам, зам засварын ажил хийх болсонтой холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авто замын зорчих хэсгийг хэсэгчлэн хааж, цагдаагийн зохицуулалтаар тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулна.
Нийгэм

Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо
Дэлхий дахинд аюулт цар тахлын хэмжээнд хүрч 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 гаруй мянган хүний амь насанд хүрсэн COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх,
Нийгэм

“Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөгийг маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Нийгэм

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн төв”-ийн барилгыг Нийслэлийн өмчид бүртгэлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн өмч бүртгэлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбэ үйлчилгээний төвийн болон Багануур дүүргийн хоёрдугаар хорооны хуучин барилгын хувьчлалын арга хэлбэрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж тогтоолын төсөл баталлаа. Харин хувьчлалын үнэ өртгийг бодитоор тогтоох үүргийг Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайханд даалгалаа.
Нийгэм

“Цагаан морин жил” шигтгэмэл урлалын бүтээлийг Төв шуудангийн замын урд байршуулна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууц корпораци” ХК-ийн харьяа охин компани байгуулах, баталгаажсан хөрөнгөөр үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай зэрэг 11 асуудал хэлэлцэхээр болсон.
Нийгэм

Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна
Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
Нийгэм





























