Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ

Хэрэглээ дээд цэгт хүрвэл цахилгааны хязгаарлалт хийнэ
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөт бус цахилгааны хязгаарлалт тодорхойгүй хугацаанд хийнэ гэдгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Тус шийдвэрт иргэдийн зүгээс бухимдалтай байгаа. Тэгвэл эрчим хүчний хязгаарлалтыг дахин үргэлжлүүлэх эсэхийг Диспетчерийн үндэсний төв болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тодрууллаа.
Нийгэм

БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛГИЙН ТӨВҮҮД ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, шинээр сонгон шалгарсан байгууллагуудын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан, БНСУ-ын элчин сайдын яамнаас 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэдийн гадаад паспортыг дараах байдлаар олгоно.
Нийгэм
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Хуваарийн дагуу өнөөдөр сондгой (1,3,5,7,9) тоогоор төгссөн автомашинаар хөдөлгөөнд оролцох юм.
Нийгэм

Торгуультай машиныг ирэх Даваа гаригаас хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгуулиа төлөөгүй, автомашины үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан. Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн хэрэгжинэ. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын болон торгуулийн төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлах талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд мэдээлсэн юм.
Нийгэм

Тэгш дугаартай машинтай хөдөлгөөнд оролцоно
2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас хэрэгжүүлж эхэлсэн Автомашины дугаарын сондгой, тэгш тоогоор зорчуулах зохицуулалт үргэлжилж байна. Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Иргэдийн хүсэлтийн дагуу өнгөрсөн онд хуваарийг шинэчилж, дугаарын хязгаарлалт Бямба, Ням гарагт үйлчлэхгүй болгосон юм. Та ажилдаа гарахаасаа өмнө хуваариа хараарай. Энэ долоо хоногийн хувьд бүх нийтийн амралтын өдөр таарсан учраас дөрөв хоног хязгаарлалт үйлчлэх юм.
Нийгэм
САНТАТАЙ ГЭРЭЛТ АВТОМАШИН ХОТОД ӨНГӨ НЭМЛЭЭ
Өчигдөр Улаанбаатар хотын гудмаар явсан гэрэлт автомашин шинэ жилийн баярын уур амьсгалыг нийслэлийн иргэдэд мэдрүүлж, догдлол, баяр хөөр бэлэглэлээ. Зөвхөн гадны реклам дээр л хардаг байсан тус гэрэлт машин чухам хаанахын ямар учир утгатай машин байсан бэ?
Нийгэм

Тэрэлж, Налайхын төлбөр авах цэг цахим боллоо
2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил болгон зарласан. Уг зорилгын хүрээнд Налайх, Тэрэлж, Хоолт, Түргэний гүүр, Хөшигийн хөндий, Эмээлт, Баруун туруун гээл Улаанбаатар тойрсон төлбөр авах цэгийг бүрэн цахимжууллаа.
Нийгэм

Н.Намуу: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд тэг зогсолт болсон
-Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг агаарын нөхцөл байдал 30 хувиар нөлөөлж байсан бол 2023 оны мөн өдрүүдэд 50 хувь болж өссөн байна. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-31-нд замын хөдөлгөөний ачааллын дундаж үзүүлэлт 90 хувь байсан ба тус хугацаанд долоон өдөр тэг зогсолт болсон. Энэ арванхоёрдугаар сарын эхний хагаст замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн оны мөн үеэс тогтмол 3-4 хувиар ихсэж байсан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх тооцоолол гарсан. Эдгээр үзүүлэлтээс харахад энэ онд ч мөн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байсан тул тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн шинэ жил, баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор нэмэгдэх зорчилт хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн ослын тохиолдлыг харгалзан үзсэн. Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар уг ачаалал 20 хувиар буурах тооцоо гараад байна.
Нийгэм

Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхайгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 17 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 87 хувьтай байлаа. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг хоёр минут байхаар тооцоолсон. Мөн Их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөжээ.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглолоо
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна. Иймд өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Нийгэм

Цэцэрлэгийн үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх саналыг 1104 хүн дэмжжээ
Нийтийн өргөдөл хүлээн авах цахим систем /НИЙТИЙН ӨРГӨДӨЛ – НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ (parliament.mn) /-д байршуулсан арваннэгдүгээр сарын 20-ны өдөр иргэн И.Санжаасүрэнгийн “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө өдрийн 2475 төгрөг байгааг 3 дахин нэмэх” саналыг өнөөдрийн /2023.12.25/ байдлаар 1104 иргэн дэмжиж, цахим гарын үсэг зуржээ.
Нийгэм

Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр ирэх Баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 29-нд болно. Энэ өдөр бүх нийтээр амрана. Мөн шинэ жилийн баярыг тохиолдуулан ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр амрах тул бүх нийтээр дөрөв хоног дараалан амрах юм.
Нийгэм

Улсын бүртгэлийн үйлчилгээг Бямба гарагт авч болно
Улсын бүртгэлийн үйлчилгээг амралтын өдөр буюу Бямба гарагт дараах хоёр цэгээс харьяалал харгалзахгүй авах боломжтой. Сүхбаатар дүүргийн Их тойруу худалдааны төвийн 1 давхарт байрлах “Их тойруу” цэг, Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт-Ухаа” цэгээс иргэний, эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.
Нийгэм

Хэвлэн нийтлэх эрх чөлөө ба Монгол Улс
ТВ9 телевизийн 20 жилийн ойн хүрээнд Хэвлэн нийтлэх эрх чөлөө сэдэвт хэлэлцүүлгийг ХЭҮК, МСНЭ, Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож хэвлэн нийтлэх эрх чөлөөний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сэтгүүлчдийн ёс зүйг хөндлөө.
Нийгэм






























