Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нийгэм

Нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа
НИТХ-ын ээлжит XX хуралдаан болж, нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа. Нийслэлийн 2024 оны төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталлаа. Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө -8-10 хэм хүйтэн цас орж, цасан шуурга шуурна
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Нийгэм

Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил
Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу зулын 25 арванхоёрдугаар сарын 07-ны пүрэв гарагт тохионо. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.
Нийгэм

ЦЕГ: "Орчлон" сургуулийн сурагчдаас зөрчлийн шинж тогтоогдоогүй
Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас арваннэгдүгээр сарын 22-нд тус дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Орчлон" сургуулийн сурагчдаас үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт гарган хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Шалгалтаар зөрчлийн шинж тогтоогдоогүй тул гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан байна.
Нийгэм

Т.Баярхүү: Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Нийгэм

Автобус нийлүүлэх тендерт "Yutong Bus" шалгарчээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад "Yutong Bus Co.,Ltd" компанийг шалгаруулжээ. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр /2023.11.30/ оролцох үеэрээ мэдэгдсэн юм. Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.
Нийгэм

Нүүрсэн яндангүй болон утаа ихээр ялгаруулж буй машинуудыг “ЖУРАМЛАНА“
Нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд "Тоёота-Приус" маркийн автомашины нүүрсэн яндан хулгайд алдсан талаарх 892 гомдол иржээ. Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар бохирдуулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.
Нийгэм

Шахмал түлшний хэрэглээ 2019 онтой харьцуулахад 2 дахин нэмэгджээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд шахмал түлшний хэрэглээг шат дараатай багасгах шаардлагатай. Гэвч бодит нөхцөл байдал үүний эсрэг зүгт чиглэж байгааг тоо баримтууд харуулна. Гэр хорооллын айл өрхүүдийн тоо өсөх тусам хэрэглэж буй шахмал түлшний хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, 2019 онтой харьцуулахад шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн.
Нийгэм

Дархан-Уул, Орхон аймгийн зорчигч тээврийн автобусыг Драгон төвөөс явуулна
Өнгөрсөн наймдугаар сард Драгон Холдинг компанийн байранд гал гарч, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний байршлыг өөрчилсөн билээ. Тэгвэл зорчигч тээврийн үйлчилгээг хуучин Драгон төв рүү үе шаттайгаар шилжүүлж байна. Тодруулбал, Улаанбаатар- Дархан-Уул-Улаанбаатар, Улаанбаатар-Орхон-Улаанбаатар чиглэлийн автобусыг өнөөдрөөс эхлэн Драгоноос явуулахаар болжээ.
Нийгэм

10 байршилд өвлийн идэш худалдаалж эхэллээ
ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 10 байршилд "Өвлийн идэш 2023" өргөтгөсөн худалдааг өнөөдөр /2023.11.27/ эхлүүлж байна. Малчны гараас гарт буюу малчдын бэлтгэсэн малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг дараах байршлуудаас авах боломжтой.
Нийгэм

































