Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна

Арванхоёрдугаар сарын 23-наас хүйтний эрч суларна
Энэ сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 26-нд Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нийгэм

"Талх чихэр" ХК 40 жилийн ойгоо угтан 3000 харилцагчаа хүлээн авлаа
“Талх Чихэр” ХК нь Эрүүл хүнс Таны сонголт уриатайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг билээ. Харин өнөөдөр тэд жигнэмгийн үйлдвэр болох “Томбат” ХХК, “Delice Pastry” брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байгаа “Прайм пастри” ХХК-тай хамтран 3000 гаруй харилцагч байгууллагуудаа хүлээн авсан байна.
Нийгэм

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ЗӨРЧСӨН ИРГЭНИЙГ 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
Дугаарын хязгаарлалтад уртасгасан цагаар ажиллаж байгаа алба хаагчдын нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтаас "Тэгш, сондгойн хязгаарлалтыг жолооч нар эсэргүүцэж байна” гэх нэртэй бичлэг мэдээлэл гарсан.
Нийгэм

Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна
Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна.
Нийгэм

Иргэдэд үйлчлэх шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болжээ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар олон улсын нээлттэй тендерт шалгарсан "Yu tong" үйлдвэрийн автобуснууд эхнээсээ бэлэн болж эхэлсэн гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр "Үйлдвэрээс шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ. Арванхоёрдугаар сарын 29-нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна.
Нийгэм

Гацуур мод шатаж, гурван хүүхэд угаартжээ
Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт 17:14 цагт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.
Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дараах чиглэлүүдэд зам, даваа хаагдаж болзошгүй
Цаг агаарын болзошгүй аюулт үзэгдлээс сэргийлэхийг УЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 13 буюу өнөөдөр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Нийгэм

Сургууль нь шатсан Баянтэс сумын сурагчид маргаашаас хэвийн хичээллэнэ
Завхан аймгийн Баянтэс сумын 220 хүүхдийн сургуулийн хичээлийн байранд өнгөрсөн шөнө гал гарсан тухай мэдээлсэн. Харин эдгээр хүүхдийн хичээлийг хэрхэн зохицуулах талаар тус сумын Засаг Даргын Тамгын Газраас мэдээлэл өглөө.
Нийгэм

"5 жилээр тогтоолгоход зарим хүн тэтгэвэр нэмэгдэхгүй ч байж болно"
2024 оноос ахмадын тэтгэврийг эргээд таван жилээр тогтоодог болж буй. Ингэснээр тэтгэвэрт гарч буй ахмадууд төдийгүй өнгөрсөн жилүүдэд зургаагаас долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон ахмадуудад ч таван жилээр шинэчлэн тогтоолгох боломж үүсч байгаа юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
Нийгэм

Улаанбаатарт 17 хэм хүйтэн, цас орохгүй
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.
Нийгэм

































