Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Бамбай хоншоорт могойноос болгоомжлоорой
Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Уг нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй. Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг гэнэ. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
Нийгэм

БНСУ-д сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол илрэв
Өмнөд Солонгос улсад сармагчны цэцэг өвчний хоёр сэжигтэй тохиолдол илэрснийг тус улсын эрүүл мэндийн албаныхан өнөөдөр /2022.06.22/ мэдээлэв. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлснээр, сэжигтэй тохиолдлууд өчигдөр илэрсэн бөгөөд илүү дэлгэрэнгүй оношлогоо одоо хийгдэж байна. Тэдний хэн болохыг нууцалж байна.
Нийгэм

САНСРЫН НИСЭГЧ В.А.ЖАНИБЕКОВЫГ УЛААНБААТАР ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭНЭЭР ӨРГӨМЖИЛЛӨӨ
Мөн ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо.
Нийгэм
Аймаг, сумдын баяр наадмын тов гарлаа
Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэнэ. Шийдвэртэй холбоотойгоор аймгууд сумдын баяр наадмын хуваариа гаргасан байна.
Нийгэм

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимжуулна
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл нь иргэний улсын бүртгэлийн нэг төрөл бөгөөд жилд дундажаар 220,000-240,000 бүртгэл хийгдэж байна. Энэ нь улсын бүртгэл тэр дундаа улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хэрэгжүүлж байгаа нийт бүртгэлийн нэлээдгүй хувийг эзэлж, иргэдийн хувьд хамгийн ихээр үйлчлүүлдэг бүртгэл юм.
Нийгэм

Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл хязгаарлана
Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэнэ.
Нийгэм

ШУУД: Цагдаа сэтгүүлчийн биед халдаж, камер техникийг эвдсэн асуудлаар төв талбай дээр сэтгүүлчид тайван жагсаал хийж байна.
Сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж буйг эсэргүүцэн сэтгүүлчид тайван жагсаал хийж байна.
nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа: Би сэтгүүлч Гэрэлмаагийн нүүр номондоо бичсэнийг уншаад маш их цочирдлоо. Ажлаа хийж байсан сэтгүүлчийн гар утсыг шууд булаан авч, шууд дамжуулалтыг зогссосон. Сэтгүүлчийг уулын уруу руу унагаасан. Зургаан цагийн турш гар утсыг нь хураасан байна. Энэ хугацаанд тэр сэтгүүлчинй гар утсан дээрх бүх мэдээллийг авсан байх, хүний хувийн нууцад халдсан байж болзошгүй. Энэ хэргийн дараа тушаал биелүүлсэн цөөн цагдааг шийтгээд өнгөрсөн нь хангалтгүй гэв.
Нийгэм

Г.Амгаланбаатар: Бид аргаа барсандаа пост бичиж байна
Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг 100 жилийн ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Наадамд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн бол тодотголоор хасагдаж, 2.3 тэрбум төгрөг болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Нийгэм

Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлах байршлууд
Энэ сарын 15-29-ныг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэнэ. Хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийгэм

"Цусны донорын Дэлхийн өдөр" арга хэмжээ болно.
11:30 цагт: Баянхонгор аймгийн иргэн Мөнхтогоо, Мөнх-Эрдэнэ нараас эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай 3 жил болж байгаа тухай, Баянхонгор аймагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.
Нийгэм

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
Нийгэм






























