Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
БНХАУ-руу зорчих хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд шууд нислэгийг 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс сэргээсэн  бөгөөд коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сард 4 нислэг үйлдэхээр холбогдох байгууллагууд бэлтгэж байна. 

 Манай талаас “МИАТ” ТӨХК Гуанжоу-УБ-Гуанжоу чиглэлд 1 удаа, “Аэро Монголиа” ХХК УБ-Хөх хот-УБ чиглэлд 1 удаа, айлын талаас “Air China” компани Хөх хот-УБ-Хөх хот чиглэлд 2 удаа нислэг үйлдэнэ. Хуваарийн дагуу “Air China” компани 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хөх хот-УБ-Хөх хот чиглэлд, “МИАТ” ТӨХК 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр УБ-Гуанжоу-УБ чиглэлд шууд нислэг үйлдэхээр холбогдох зөвшөөрлөө аваад байна. 

Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам болон Улсын Цагаачлалын удирдлагын газраас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу тус улс руу зорчих гадаадын иргэд зохих ангиллын визтэй байх шаардлагатай бөгөөд хэрхэн виз мэдүүлэх талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан албан ёсны мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу.

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm

Зохих ангиллын виз авсан иргэд

• Нислэгт хамрагдахаас 48 цаг болон 24 цагийн өмнө хүлээн зөвшөөрөгдсөн 2 өөр лабораторид бх-ПГУ шинжилгээ өгч,

• Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хилээр нэвтрэх эрүүл мэндийн хуудас /код/ авах шаардлагатайг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу.

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220630_10713116.htm 

Тусгаарлалт, ажиглалт:

• Гуанжоу хотод ирсэн зорчигчид тусгаарлан ажиглах байранд 7 хоног, үргэлжлүүлэн гэрийн ажиглалтад 3 хоног байна.

• Хөх хотод ирсэн зорчигчид тусгаарлан ажиглах байранд 14 хоног, үргэлжлүүлэн гэрийн ажиглалтад 7 хоног байна.

 Жич: Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шууд нислэгийн хуваарь, тусгаарлалтын журам, шинжилгээ, бусад шаардлагууд өөрчлөгдөж болзошгүй тул холбогдох мэдээллийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яам болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас тухай бүр тодруулж, мэдээлэл авна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан