Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Циркчдийн амжилтын буухиа үргэлжилсээр
Итали улсын Ром хотноо жил бүр зохиогддог олон улсын циркчдийн “Голден циркус” фестивальд Монголын циркчид амжилттай оролцоод  ирлээ. Цагдаагийн “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, ҮДБЭЧ-ын уран нугараач О.Цэцэглэн, ”АСА” циркийн тэнцвэр, уран нугаралтын жүжигчин Э.Лхагва-Очир нар тус тэмцээнд явсан юм. Тус фестивальд 13  орны 60 гаруй циркчин 30 төрлөөр өрсөлдсөнөөс манай нугараачид гар дээрх тэнцвэрийн төрөлд мөнгөн медаль, хос уран нугаралтын төрөлд хүрэл медаль хүртсэн байна. 29 дэх жилдээ зохиогдож байгаа “Голден циркус” фестиваль нь дэлхийд чансаагаараа эхний гуравт багтдаг томоохон наадам юм.

Г.Нямгэрэл: Төр засгийн зүгээс циркчдийг дэмжинэ гэдэг итгэдэг

Цагдаагийн “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг дээ. Тэмцээний сонин хачнаас ярихгүй юу?
-Энэ тэмцээнд анх удаа оролцсон. Европын чансаа өндөртэй тэмцээнд манай улсаас хоёр үзүүлбэрээр оролцоод хоёулаа медальтай ирсэнд их баяртай байна. Мэдээж, бүх өрсөлдөгч  хүчтэй байсан. Тэдний дундаас БНХАУ-ын циркчдээс жаахан эмээж байлаа. Гэхдээ бидний бэлтгэл сургуулилт сайн байсан  явсан болохоор үзүүлбэрээ ч хангалттай хэмжээнд үзүүлсэн. Тэмцээний үеэр урилга, ажлын санал олон хүлээж авсан.
-Гадаадын тэмцээн уралдаанд явахад тулгамддаг асуудал бол зардал мөнгө. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бол?
-Анх фестивалийн талаар интернэтээс олж мэдээд мэдүүлэг болон бичлэгээ явуулсан. Удалгүй бидэнд урилга ирсэн л дээ. Бүх зардлыг зохион байгуулагчид гаргасан учир бид өөрсдөөс шалтгаалах бэлтгэлээ сайн хийгээд л явсан. Өөрсдөө зардлаа гаргаад явах мэдээж хүнд. Гэхдээ цаашид төр засгийн зүгээс циркчдийг дэмжинэ гэдэгт итгэдэг. Уран нугаралт гэдэг нандин өв уламжлалаа улам дэлгэрүүлж, олон улс оронд илүү их таниулах болно.

Б.Ану

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан