Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын зааг, “Сүүдэртийн хясаа” орчимд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төслийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна.

Төслийн сонгон шалгаруулалтад одоогоор 9 аж ахуйн нэгж оролцохоор хүсэлтээ ирүүлээд байна. Хувийн хэвшлийн саналыг 2026 оны арваннэгдүгээр сарын 12 хүртэл хүлээн авна.

Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төслийг 2026-2055 онд DBOT буюу зураг төсөл боловсруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Барилга угсралтын хугацаа 53 сар, станцын суурилагдсан хүчин чадал 30 МВт, жилд 58.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. Төслийн урьдчилсан төсөвт өртөг 53.3 сая ам.доллар байна.

Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

Баянхонгор аймгийн зарим сумдын эрчим хүчний хэрэгцээг ОХУ-ын импортын эрчим хүчээр хангадаг. Байдрагийн УЦС ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бүс нутгийн сумдын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангахын зэрэгцээ Төвийн бүсийн нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, оргил ачаалал болон аваарын үед горим тохируулга хийх чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мөн одоо ашиглагдаж буй Булган аймгаас Баянхонгор аймаг хүрэх 600 км урттай 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын (ЦДАШ) эрчим хүчний алдагдлыг жилд 17.8 сая кВт.ц-аар буюу эдийн засгийн хувьд ойролцоогоор 2.5 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн тооцоо гараад байна.

Усны нөөц бүрдүүлж, орон нутгийн эдийн засгийг дэмжинэ

Төслийн хүрээнд Байдраг гол дээр ойролцоогоор 400 сая ам метр () багтаамжтай, 16.5 ам метр усан мандлын талбай бүхий хиймэл нуур байгуулна. Энэ нь усны нөөцийг хуримтлуулж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна усалгаатай газар тариалан, загас үржүүлэг, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлнэ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй цаг агаарын хэт халалт, эрс тэс уур амьсгалын улмаас гол, горхи ширгэх эрсдэлээс хамгаалах, мөнх цас, мөсөн гол болон цэвдгийн хайлалтаас үүдэлтэй болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Төслийг хэрэгжүүлэх явцад орон нутагтаа 50-60 тогтмол ажлын байр шинээр бий болох урьдчилсан төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан