Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
11-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хойд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 07-ноос 2026 оны 11-р сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим, 07-ны өдөр Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-0.5 мм цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.























