Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Гүнж Грэйс Келлигийн тухай кино “цэвэр уран зөгнөл” болсон гэв

Монакогийн гүнж Грэйс Келлигийн амьдралаар Холливудынхан кино хийж, Николь Кидман гол дүрийг нь бүтээж байгаа билээ. Гэвч энэ кино бодит амьдрал, түүхээс тэс өөр, “цэвэр уран зөгнөл” болсон хэмээн гүнжийн үр хүүхэд, төрөл төрөгсөд нь өгүүлж байна. Хожмоо Гүнж бол Монакод харьяалагдах болсон ч анхандаа бол кино дэлгэцээр олны танил болж, Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан Келлигийн тухай кино зохиолыг үр хүүхдэд нь буюу Монакогийн хунтайжийн гэр бүлд илгээсэн боловч тэнд нь намтар гэхээр зүйл байгаагүй, цэвэр зохиол байсан хэмээн хунтайж Альберт мэдэгджээ. Тиймээс тэнд энэ киноны ажилд огт оролцоогүй байна.
Гоо үзэсгэлэнгээрээ цаг үеэ бишрүүлж байсан Грэйс Келли 1982 онд 52 настайдаа машины ослоор нас барсан юм. Осолдсон машиныг түүний охин гүнж Стефани барьж явсан гэдэг ч хунтайжийн гэр бүл үүнийг няцаадаг юм. Грэйс Келлигийн тухай кино энэ оны эхээр дэлгэцэнд гарна гэж уран бүтээлчид нь мэдэгдэж байгаа юм.






Грэйс Келлигийн хүүхдүүд
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан