Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

 

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хөгжлийн түншүүдийн уулзалтыг 10 жилийн дараа дахин зохион байгууллаа.Уулзалтыг Сангийн сайд З.Мэндсайхан нээж хэлсэн үгэндээ төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийг эрчимжүүлж буйг онцлов. Түүнчлэн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд төр, хөгжлийн түншүүд болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын идэвхтэй оролцоо, нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ. 

Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан Засгийн газраас гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.Мөн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли нар хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийв.Уулзалтаар хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, гадаад зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал, сорилтыг тодорхойлж, шийдлийн талаар санал солилцов.Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ ил тод, харилцан хариуцлагатай, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлнэ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан