Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Их Британи Европын холбооноос гарч магадгүй
Хэрэв Белгийн Засгийн газар хамтын нийгэмлэгийн үйл ажилланд оролцох нөхцлөө өөрчлөх талаар тохиролцож чадахгүй бол Их Британи улс Европын холбооноос гарах асуудлыг авч үзнэ гэж Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна. Нидерландын нийслэлд болсон уулзалт дээр Дэвид Кэмерон Европын холбоо, Их Британийн харилцааны асуудлаар бүхий л талаас нь ярих ёстой байлаа. Улс орныхоо гадаад бодлогын талаар гол гол асуудлыг ярих байсан ч Алжирт хүмүүсийг барьцаанд авсан хэргээс болоод энэ айлчлал тасарч тэрээр Алжирыг зорьсон байна. Ерөнхий сайд “Их Британи улс хамтын нийгэмлэгт чухал, идэвхтэй байр суурь эзлэх ёстой гээд Европын холбоон дотор санал зөрөлдөөн байсаар байх юм бол энэ нь итгэл муутай хэрэг гэсэн байна. Кэмероныхоор бол гол асуудал евро бүсийн эдийн засгийн хямрал бөгөөд энэ нь олон улс орныг Европын холбоог бүрэн бүтэн байлгах сонирхолгүй болгож байна. Магадгүй Европын энэ төсөл сүйрэлд хүрч ч болох юм гэсэн болгоомжлолоо хэлжээ. Энэ нь британичуудыг Европын холбооноос гаръя гэсэн хөдөлгөөнд оруулахыг тэрээр үгүйсгээгүй байна.
Хэрэв Белгийн Засгийн газар хамтын нийгэмлэгийн үйл ажилланд оролцох нөхцлөө өөрчлөх талаар тохиролцож чадахгүй бол Их Британи улс Европын холбооноос гарах асуудлыг авч үзнэ гэж Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна. Нидерландын нийслэлд болсон уулзалт дээр Дэвид Кэмерон Европын холбоо, Их Британийн харилцааны асуудлаар бүхий л талаас нь ярих ёстой байлаа. Улс орныхоо гадаад бодлогын талаар гол гол асуудлыг ярих байсан ч Алжирт хүмүүсийг барьцаанд авсан хэргээс болоод энэ айлчлал тасарч тэрээр Алжирыг зорьсон байна. Ерөнхий сайд “Их Британи улс хамтын нийгэмлэгт чухал, идэвхтэй байр суурь эзлэх ёстой гээд Европын холбоон дотор санал зөрөлдөөн байсаар байх юм бол энэ нь итгэл муутай хэрэг гэсэн байна. Кэмероныхоор бол гол асуудал евро бүсийн эдийн засгийн хямрал бөгөөд энэ нь олон улс орныг Европын холбоог бүрэн бүтэн байлгах сонирхолгүй болгож байна. Магадгүй Европын энэ төсөл сүйрэлд хүрч ч болох юм гэсэн болгоомжлолоо хэлжээ. Энэ нь британичуудыг Европын холбооноос гаръя гэсэн хөдөлгөөнд оруулахыг тэрээр үгүйсгээгүй байна. Ц.Хас
0 Сэтгэгдэл























