Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Пап ламын анхны латин жиргээ
Католик шашны тэргүүн, Ромын пап лам XVI Бенедикт Твиттерт нэгдээд удаагүй. @pontifex нэрээр есөн хэлээр жиргэдэг 2,5 сая дагагчтай болоод байгаа пап лам өчигдөр латин хэлээр анхны жиргээгээ цацжээ.  Пап лам “Христчүүдийн эв нэгдлийн төлөө юу хийхийг Эзэн биднээс хүссэн билээ” хэмээн асуугаад “Байнга залбир, үнэнч шударга бай, бусдын хайрла. Эзэнтэй хамт бай” хэмээн өөрөө хариулжээ. Пап ламын ихэнх дагагчид нь түүний англи хэлээр уншигчид ажээ.
Пап лам сарын өмнө Твиттерт нэгдсэн нь сүсэгтэн олонд хүрэх, хүүхэд залууст бурхны үгийг хүргэх зорилготой хэмээн Ватикан мэдээлсэн. Ер нь, Ватикан олон нийтэд хүрэхийн тулд тухайн үеийнхээ хамгийн орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж ирсний нэг нь 1931 онд нээгдсэн Ватиканы радио байв.
Б.Сэвжидмаа
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан