Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛ БРЭНДИЙГ НЬЮ-ЙОРКИЙН ТАЙЗНАА ТАНИЛЦУУЛНА
АНУ-ын Нью-Йорк хотноо хоёрдугаар сарын 15-наас эхлэн олон улсын шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “International Couture Fashion Week New-York” загварын долоо хоног эхлэх гэж байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа “Katya-Zol” брэндийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр танилцуулахаар боллоо. Ингээд “Katya-Zol” брэндийг зохиогч, загвар өмсөгч Катя буюу Г.Золцэцэгтэй ярилцлаа.
-Монголоос анх удаа “International Couture Fashion Week New-York” загварын долоо хоногт таны загварыг танилцуулахаар боллоо. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Анх энэ загварын шоунд бүтээлүүдээрээ оролцох хүсэлтэй байгаагаа ССАЖЯ-нд мэдэгдэхэд нааштайгаар хүлээн авч дэмжиж бүх зардалыг даахаар болсон. Бас дан ганц загвараар бус чадварлаг баг бүрдүүлж явах хэрэгтэй гэж зөвлөсөн. Ингээд мэргэжлийн сайн баг бүрдүүлэн Монгол брэндийг Нью-Йоркийн тайзнаа танилцуулахаар болоод байна.
-Олон улсын хэмжээний шоунд өөрийнхөө загварыг танилцуулах эрх  авахын тулд нэлээд шалгуур давсан байх?
-Тэгэлгүй яахав. Хийсэн загваруудаас сонгож шалгаруулдаг юм билээ. Өөрийн бүтээлүүдийн каталоги болон видеог эхний шатны шалгаруулалтанд явуулсан.  
-Ямар багийн бүрэлдэхүүнтэй явж байгаа вэ. Багийнхаа гишүүдийг танилцуулаач?
-Манай баг стилист дизайнер Д.Энхмаа, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, “Матрикс” салоны захирал, стилист Н.Батжаргал, “Студи-3”-ын фото зурагчин Э.Ууган-Эрдэнэ, дизайнерын туслах Д.Цэцэгмаа, загвар өмсөгч А.Сарнай гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа.
-Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ. Тодорхой шалгуур тавьсан уу?
-Хэлний мэдлэг, мэргэжлээрээ хаана их дээд сургууль төгссөн, ажиллаж байсан туршлага зэргийг нь харж багийн бүрэлдэхүүнээ сонгосон.
-Олон улсын загварын мэргэжилтэнүүд цугласан газар дан ганц загвараа үзүүлээд зогсохгүй болов уу. Өөр хийхээр төлөвлөсөн ажил бий юу?
-”UBS” телевизийн сурвалжлагч бидэнтэй хамт очиж, үйл явдлыг цаг алдалгүй, газар дээрээс нь дамжуулахаас гадна “New-York fashion Mersedes Benz” шоуны улаан хивсний ёслолыг дамжуулж, Нью-Йорк хэв маяг, загварын чиг хандлагыг эх орондоо таниулах ажил хийхээр болсон. Бас тэндхийн загварын сургуулиас сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээс гадна монгол брэндийг дэлхийд сурталчлах хөтөлбөртэй явж байгаа.
-Үзүүлэх загваруудад Монгол хэв маяг орсон болов уу?
-Бага зэрэг орсон. Ажил хэрэгч хэрнээ дэгжин загварын эмэгтэй иж бүрдлээрээ оролцоно.
-Таны загварыг ямар моделиуд өмсөж танилцуулах вэ?
-АНУ-ын шилдэг 100 гаруй загвар өмсөгчдөөс өөрийн загварт тохирсон 15 моделийг сонгож загвараа өмсүүлнэ. Мөн багт  маань багтсан загвар өмсөгч Сарнай бас миний загварыг өмсөж танилцуулна.
-Катя өмнө нь өөрийнхөө бүтээлүүдийг “K.A.T” нэрээр гаргадаг байсан байх аа?
-Тийм ээ. “К.А.Т” брэндээ гаргаад олон улсаас 500 гаруй байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Тэгээд өдөр тутмын загваруудаа өөрчилж, тансаг зэрэглэлийн цор ганц загваруудаа гаргахаар сэтгэл шулуудан            “Roolsmodels crate” агентлагын тусламжтайгаар “Katya-Zol” нэрээр үйл ажиллагаагаа  шинэчлэн явуулж байгаа.
Б.Анударь
0 Сэтгэгдэл
boloo2
amjilt
Хамгийн их уншсан