Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Агаараар цэнэглэдэг машин 2016 онд хэрэглээнд нэвтэрнэ
Түлшинд хэмнэлттэй, эко машинууд хөгжсөөр эцэстээ агаараар цэнэглэдэг машин хэдэн жилийн дараа хэрэглээнд нэвтрэх нь. Францын “PSA Peugeot Citroen” компани жирийн машинаас 45 хувиар бага түлш хэрэглэдэг, агаараар цэнэглэдэг машиныг 2016 он гэхэд худалдаанд гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Хэрвээ агаараар сайн цэнэглэсэн тохиолдолд хотын замд шатахууныг бүр 80 хувиар буюу тавны дөрвийг нь хэмнэх боломжтой гэнэ. Учир нь, энэ машины агаарын хөдөлгүүр нь цагт 69 километрээс доош хурдтай үед автоматаар ажиллаж эхэлдэг байна.
Ердийн машины хөдөлгүүр дээр агаар хуримтлуулах цилиндр суулгаж өгснөөр шатахуун юмуу агаар, эсвэл хоёулангаар нь зэрэг ажиллах боломжийг хангаж байгаа аж. Цаашдаа энэхүү загварыг улам сайжруулсаар 2020 он гэхэд 188 км замд ердөө дөрөвхөн литр түлш хэрэглэх хэмжээнд хүргэх зорилготойгоор зохион бүтээгчид нь ажиллаж байна.

“Peugeot Citroen”-ы гаргаж ирсэн “Гибрид агаартай” хөдөлгүүрийн систем нь өнөөдөр хэрэглэж буй бусад гибрид машинуудтай харьцуулбал өндөр үнэтэй баттарей хэрэглэх шаардлагагүй болгож байгаагаараа давуу талтай ажээ.  Энэхүү технологийг гаргаж авахын тулд “Peugeot Citroen” 100 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүднийг хоёр жилийн турш ажиллуулжээ.  Тус компаниас зарласан өөр нэг өгөөмөр бэлэг нь заавал энэ машиныг авахгүйгээр зөвхөн хөдөлгүүрийг нь аваад ямар ч төрлийн машинд суулгах боломжтой болгосонд байгаа юм.

0 Сэтгэгдэл
KK T1 UUDEE ULAANBAATART YAWAXGVI SHDE ENE MASHIN AGAARAAR TSENEGLEGDDEG BOLOXOOS UTAAGAAR BISH BX DA. MEDEEJ UB.d AGAAR BAIDAGGVI UTAA BAIDAG BIZ DE
bohir agaartai gazar bol esregeeree agaar tsevershuuleh yum gej sonsson yum bn. yawdag agaar tsewershuulegch. kkk
jnjjjjj
лаг эд байна даа
алах юм аа. болж байна ш дээ.
Хамгийн их уншсан