Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Бахрейны гүнж гурван хүнийг тарчлаан зовоосон хэргээр шүүгдлээ
Бахрейны гүнж Нура Бинт Эбрахим аль Халифа гурван ч хүнийг тарчлаан зовоосон хэргээр шүүхэд дуудагдаад байна. Бахрейны Эмийн  хяналтын газарт ажилладаг гүнж өнгөрсөн 2011 онд Бахрейны эрх баригч  Халифагийн гэр бүлийн эсрэг гарсан жагсаалд оролцоод, бэртэж гэмтсэн хүмүүсийн эмчилсэн  ах, дүү хоёр эмчийг хоригдож байхад нь тарчлаан зовоосон гэнэ. Мөн 21 настай бүсгүйг хааны гэр бүлийг шүүмжилсэн шүлэг бичсэний төлөө хоригдож байхад нь нүдийг нь боож байгаад кабелиар ороолгон зодож, хүчиндүүлнэ хэмээн сүрдүүлж байжээ. Хохирогч бүсгүйн нүдний боолтныхоо завсаар гүнжийн царайг харж таньсан нь өнөөдөр түүнийг шүүхэд авчраад байгаа юм. Энэ хэргийн улмаас хохирогч бүсгүй их сургуулиасаа хөөгдөн, өдөр бүр заналхийлсэн захидал, сүрдүүлэг хүлээн авдаг ч харгис гүнжийг хууль шүүхийн өмнө авчрахын тулд тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Ойрхи Дорнод, Арабын орнуудад гарсан Арабын хавар буюу эрх баригч дэглэмээ эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн 2011 оны эхээр Бахрейд гарсан боловч Халифагийн гэр бүл хүчээр дарсан юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Новш
Хамгийн их уншсан