“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Уулл уурхайн сайд Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэллээ
Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ)-ын хүрээнд “Хариуцлагатай уул уурхайн хөгжлийн санаачлага-ашигт малтмалын үр шимийг хэрхэн зөв зохистой зохицуулах вэ” сэдвээр болсон хуралд Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг хүндэт зочноор оролцож, үг хэлэв.
Тус хуралд сайд Д.Ганхуягаас гадна Өмнөд Африкийн Ашигт малтмалын сайд С.Шабангу, Гвиней улсын Уул уурхайн сайд М.Л. Фофана, Чилийн Сангийн сайд Ф.Л.Баскунан, Австралийн Гадаад хэргийн сайд асан, Парламентын гишүүн Кевин Радд, Олон улсын шилжилт хөдөлгөөний Ерөнхий захирал В.Свинг, мөн уул уурхайн тэргүүлэх компанийн төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцлоо.
Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх томоохон зорилт тавьсан тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ тэмдэглэв. УИХ өнгөрсөн жил Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх эхний алхам хийв. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлагатай уул уурхайн суурийг тавихаар Ашигт малтмалын тухай шинэчилсэн хуулийн төсөл санаачилсан тухай сайд Д.Ганхуяг энэ үеэр онцоллоо. Энэхүү хуулийн төслийг баталж, хэрэгжүүлсний дүнд уул уурхай нэгд, нийгмийн хариуцлагатай, хоёрт, байгаль, хүрээлэн буй орчинд халгүй, гуравт, Монголын ард түмэнд үр өгөөжтэй болно гэдгийг тэрээр онцлов. Байгалийн баялгаа дангаараа эзэмших бус хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахын сацуу бизнесийн орчинг сайжруулахад Засгийн газар түлхүү анхаарна гэлээ.
Монгол Улс чөлөөт нийгэмтэй ардчилсан улс. Хөрөнгө оруулагчдаас мөн адил ил тод, хуулийг дээдлэхийг хүсдэг гэж сайд Д.Ганхуяг хэлэв. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, Монголын төр засаг, ард түмэн, орон нутаг бүгд адил тэгш, аль алиных нь эрх ашиг хамгаалагдсан байх учиртай гэлээ.
Уул уурхайд оролцогчид, тухайлбал төр засаг, орон нутаг, уул уурхайн компаниуд илүү сайн ойлголцох нь чухал болохыг хуралдаанд оролцогчид тэмдэглэж, уул уурхайн салбарт мөрдөх байгаль орчин, нөхөн сэргээх олон улсын стандарт тогтоох боломжтойг онцлов.
ДЭЗЧУ “Хариуцлагатай уул уурхайн хөгжлийн санаачлага”-ыг 2010 оноос хэрэгжүүлж байгаа юм.
Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ)-ын хүрээнд “Хариуцлагатай уул уурхайн хөгжлийн санаачлага-ашигт малтмалын үр шимийг хэрхэн зөв зохистой зохицуулах вэ” сэдвээр болсон хуралд Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг хүндэт зочноор оролцож, үг хэлэв.Тус хуралд сайд Д.Ганхуягаас гадна Өмнөд Африкийн Ашигт малтмалын сайд С.Шабангу, Гвиней улсын Уул уурхайн сайд М.Л. Фофана, Чилийн Сангийн сайд Ф.Л.Баскунан, Австралийн Гадаад хэргийн сайд асан, Парламентын гишүүн Кевин Радд, Олон улсын шилжилт хөдөлгөөний Ерөнхий захирал В.Свинг, мөн уул уурхайн тэргүүлэх компанийн төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцлоо.

0 Сэтгэгдэл