Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Голландын хатан хаан том хүүдээ хаан ширээгээ залгамжлуулна
Голландын хатан хаан Беатрикс хаан ширээгээ хүүдээ шилжүүлэн өгөх гэж байгаагаа мэдэгдлээ. 33 жилийн өмнө мөн л ээжээсээ хаан ширээ хүлээн авч байсан эрхэм дээдэс 75 насандаа том хүү, хунтайж Уиллем Александерт төр барих эрхийг ийнхүү шилжүүлэхээр шийджээ. Хатан хаан хэлэхдээ “Хаан ширээ шилжүүлэх тухай сүүлийн хэдэн жил бодсоны эцэст шинэ залуу үеийнхэндээ үүрэг хариуцлага үүрүүлэх цаг нь болсон гэж үзлээ. Гэвч алба ажил маань нүсэр хүнд учраас дааж давж чадахгүйдээ бууж байгаа хэрэг биш улс орноо залуу хүмүүст хүлээлгэн өгөх нь зөв гэж бодсоных юм. Энэ олон жил та бүхний хатан хаан байх эрхийг олгосонд туйлын их талархаж байна” гэжээ. Хаан ширээг залгамжлуулах ёслол ирэх дөрөвдүгээр сарын 30-нд болох юм байна. 1890 оноос хойш дандаа хатан хаантай байсан Голланд анх удаа эзэн хаантай болох гэж байгаа юм. Шинэ хаанаар өргөмжлөгдөх гэж буй Оранжийн хунтайж Уиллем Александр одоо 45 настай. Тэрээр Аргентиний язгууртан угсаа гарал үгүй бүсгүйтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болсон юм.

Хатан хаан ийнхүү хаан ширээнээсээ буух болсон нь хүүгийнх нь биеийн байдалтай холбоотой хэмээн таамаглаж байна. Хатан хааны хоёр дахь хүү, хунтайж Фризо өнгөрсөн гуравдугаар сард Австрид амарч явахдаа цасан уруйд дарагдан осолдсон юм. Үүний улмаас тархи нь хүчилтөрөгчийн дутагдалд орж, одоо хүртэл комп байгаа юм. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан