Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Дөрвөн мөчөө алдсан цэрэгт хоёр гар суулгах мэс засал хийжээ
Брендан Маррокко 2009 онд Иракт дайтаж явахдаа замын хажуугийн тэсрэх бөмбөгт өртөж, хоёр гар, хоёр хөлөө алджээ. Гэвч тэрээр амь насаа, бас итгэл найдвараа алдаагүй ажээ. Түүн шиг дайнд дөрвөн мөчөө алдсан цэргүүд Иракийн дайны жилүүдэд цөөнгүй гарч байсан ч бас түүн шиг амьд гарсан нь үгүй юм. Тийм ч учраас АНУ-ын арми, төрөөс энэ “азтай” цэргээ хоёр гартай болгох мэс заслын санхүү мөнгөний бүх зардлыг дааж, Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэн эмч нар 13 цаг үргэлжилсэн мэс засал хийсэн байна. Мэс заслыг өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн бөгөөд Бренданд суулгасан хоёр гар өөрийнх нь гар болж, бүрэн ажилладаг болох хүртэл лавтай жилийн хугацаа шаардлагатай гэнэ. Байнгын бэлэн байдал, өндөр дасгал сургуулилтын дэглэмд байж сурсан Брендан хиймэл хөл зүүгээд явж чадах ч гартаа протез хийж нэг л чадахгүй байсан учир гар шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор шийджээ.
Түүнд нэгэн үл мэдэгдэх донорын хоёр гарыг, мөн чөмгийг шилжүүлэн суулгасан байна. Түүнд суулгасан гарын мэдрэлийн судлууд аажимдаа ажиллах бөгөөд одоохондоо хуруу хэсэгт мэдрэл хараахан очоогүй байгаа ч Брендан гараараа бүхнийг хийх гэж маш их яарч байгаа гэнэ. Мэс заслыг ахалсан Жонс Хопкинсын эмнэлгийн гоо сайхны мэс засалч эмч хэлэхдээ Бренданд суулгасан гарын мэдрэл сэргэх хурд нь сард нэг инч буюу 2,54 см. Өөрөөр хэлбэл түүний гар бүрэн мэдрэлтэй болох хүртэл маш урт хугацаа зарцуулна гэсэн үг. Брендан өчигдөр эмнэлгээс гарсан ч хоёр жилийн хугацаанд Жонс Хопкинс болон цэргийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх юм байна.

Бренданаас өмнө долоон хүнд хоёр гар суулгах мэс засал АНУ-ын хэмжээнд хийж байжээ.

Түүний мэс заслыг эмч нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг хийсэн байна.

Байлдагч Брендан одоо 26 настай.

Иракт алба хааж байхдаа

Шилжүүлэн суулгаж буй гар
Тэрээр гар нь эрүүл болмогц гарааштаа гурван жил хадгалсан “Dodge Charger” машинаа унахыг тэсгэлгүй хүлээж ядаж байгаа гэнэ. Мөн тэрээр спортоор, усанд сэлэлт, гүйлтээр тууштай хичээллэх зорилго тавьсан байна. Цэргийнхэн өөрсдийгөө “цалин муутай тамирчид” гэж хааяа хошигнодог учир спортоор явахад чадахгүй гэх зүйлгүй гэж бодож байгаа аж. Бренданаас өмнө долоон хүнд хоёр гар суулгах мэс засал АНУ-ын хэмжээнд хийж байжээ.

Түүний мэс заслыг эмч нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг хийсэн байна.

Байлдагч Брендан одоо 26 настай.

Иракт алба хааж байхдаа
0 Сэтгэгдэл
Togoldor
Bi hoyor boovtoi bolmoor bna
2013.01.30