Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хүүхэд барьцаалж газар доорхи бункерт хорьжээ
АНУ-ын Алабама мужийн Мидлэнд-Сити хотод  сургуулийн автобусны жолоочийг буудсан этгээд зургаан настай хүүхэд барьцаалан газар доорхи бункерт хорьсон байжээ. Гэмт хэрэгтэн энэ бункерийг амьдардаг газрынхаа орчимд хар салхинаас хамгаалах зорилгоор барьсан гэнэ. Тэрээр автобусанд орж нэг хүүхэдтэй хамт буулгахыг жолоочоос шаардаад татгалзсаных нь төлөө жолоочийг хэд хэдэн удаа буудаж хороогоод хүүхэд авч явсан байна. Хууль сахиулах байгууллагынхан түүнтэй 20 орчим цаг хэлэлцээр хийсэн ч ямар шалтгаантай, юу шаардаж байгаагаа хэлэхгүй байна. Хамгийн аюултай нь барьцаалагдсан хүүхэд өдөр тутам эм хэрэглэдэг нэгэн болохоор бие нь муудаж магадгүй тул  төмөр хоолойгоор эм өгөх арга сэдэж байгаа юм байна.
Хэвлэлийн мэдээлж байгаагаар бол гэмт хэрэгтэн, Вьетнамын дайны ахмад дайчин  65 настай Жимми Ли Дайкс  энэ дүүрэгт хоёр жилийн өмнө ирж газар доорхи хонгил барьж эхэлсэн юм гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан