“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулахаар тогтлоо. Дээжийн болон бусад сорьцод хяналт, шинжилгээ хийх тус лабориторийг “Геологийн төв лаборатори" УҮГ-т харъяалуулан байгуулах юм. Зориулалтын барилгатай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ашигт малтмалын олборлолттой холбоотой хяналт сорьцлолтыг улсын хэмжээнд гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагыг ийнхүү түшиглэн байгуулах нь улсын төсөв хэмнэх, давхардсан үйлчилгээ үзүүлэх лаборатори шинээр байгуулахгүй зэрэг давуу талтай.
Стратегийн ач холбогдол бүхий зэс, алтны томоохон орд болох Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй 2009 оны 10 дугаар сарын 06-нд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ" 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Улмаар 2012 оны сүүлчээр БНХАУ-аас импортлох түр эрчим хүчний хангамжийн гэрээ эцэслэн шийдвэрлэгдсэнээр "Оюу Толгой" ХХК төслийн эрчим хүч авч эхлэн, энэ оны эхний хагаст зэсийн баяжмалыг экспортод гаргах боломжтой болоод байна. "Оюу Толгой" ХХК зэсийн баяжмалаа экспортод гаргахаар төлөвлөж буй энэ үед зэс, алтны баяжмалын дээжийг Монголын талын хөндлөнгийн хяналтын лабораториор баталгаажуулж, баяжмал дахь зэс, алт дагалдах бусад үнэт металлын агуулга, үнэ, экспортын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж, бүтээгдэхүүнд тавих хяналтыг баталгаажуулах шаардлагатай юм. Ингэснээр баяжмалын борлуулалт, борлуулалтын орлого, татвараар улсын төсөвт орох орлого, өртөг зардал, ногдол ашгийн орлого зэргийг оновчтой, үр дүнтэй түвшинд байлгах боломжтой
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулахаар тогтлоо. Дээжийн болон бусад сорьцод хяналт, шинжилгээ хийх тус лабориторийг “Геологийн төв лаборатори" УҮГ-т харъяалуулан байгуулах юм. Зориулалтын барилгатай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ашигт малтмалын олборлолттой холбоотой хяналт сорьцлолтыг улсын хэмжээнд гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагыг ийнхүү түшиглэн байгуулах нь улсын төсөв хэмнэх, давхардсан үйлчилгээ үзүүлэх лаборатори шинээр байгуулахгүй зэрэг давуу талтай.Стратегийн ач холбогдол бүхий зэс, алтны томоохон орд болох Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй 2009 оны 10 дугаар сарын 06-нд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ" 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Улмаар 2012 оны сүүлчээр БНХАУ-аас импортлох түр эрчим хүчний хангамжийн гэрээ эцэслэн шийдвэрлэгдсэнээр "Оюу Толгой" ХХК төслийн эрчим хүч авч эхлэн, энэ оны эхний хагаст зэсийн баяжмалыг экспортод гаргах боломжтой болоод байна. "Оюу Толгой" ХХК зэсийн баяжмалаа экспортод гаргахаар төлөвлөж буй энэ үед зэс, алтны баяжмалын дээжийг Монголын талын хөндлөнгийн хяналтын лабораториор баталгаажуулж, баяжмал дахь зэс, алт дагалдах бусад үнэт металлын агуулга, үнэ, экспортын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж, бүтээгдэхүүнд тавих хяналтыг баталгаажуулах шаардлагатай юм. Ингэснээр баяжмалын борлуулалт, борлуулалтын орлого, татвараар улсын төсөвт орох орлого, өртөг зардал, ногдол ашгийн орлого зэргийг оновчтой, үр дүнтэй түвшинд байлгах боломжтой
0 Сэтгэгдэл
























