Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ираны ерөнхийлөгчийг сармагчинтай зүйрлэсэн Жон Маккейн хэл аманд өртөв

АНУ-ын сенатын гишүүн, 2008 онд ерөнхийлөгчийн суудлын төлөө Барак Обаматай өрсөлдөж байсан Жон Маккейн Ираны ерөнхийлөгчийг сармагчинтай зүйрлэснийхээ төлөө шүүмжлэл хүлээгээд байна. Даваа гарагт Ираны ерөнхийлөгч Ахмадинежад сансрын үндэсний хөтөлбөрийнхөө хүрээнд сансарт удахгүй хүн нисгэхэд бэлэн байна гэж мэдэгдсэний дараа Маккейн “Ахмадинежад сансарт ниссэн анхны ирэн хүн болохыг хүсч байх шиг байна. Гэхдээ тэр өнгөрсөн долоо хоногт нисээд ирээ биз дээ” гэж твиттертээ бичжээ. Тэр нь өнгөрсөн долоо хоногт иран сармагчин суулгасан хөлөг хөөргөж тэр нь амжилттай болсныг хэлсэн хэрэг байна.
Ийнхүү түүний бичсэн нь арьсны өнгөөр ялгаварласан хэрэг болон ихээхэн шүүмжлэл дагуулж эхлэхэд Маккейн өөрөө энэ бол зүгээр наргиа байсан, хүмүүс ойлгосонгүй л дээ гэсэн хариу өгчээ. Сенатын гишүүн, нэг намынх нь нөхөр Жастин Эмаш “Дуугүй бөайдаггүй юм гэхэд, арьсны өнгөөр ялгаварласан шоглол хэлэхгүй байж болох л байсан даа” гэсэн байна.
Маккейн ер нь исламын орнуудын талаар хатуухан үг хэлчихдэг нэгэн. Түүгээр ч барахгүй Оросыг “Их найм”-аас гарах тухайд тэдний удирдагчдыг Муаммар Каддафитай зүйрлэж байсан удаа бий.

0 Сэтгэгдэл