Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Африкийн тэрбумтан хөрөнгийнхөө хагасыг бусдад зориулна
Өмнөд Африкийн тэрбумтан Патрис Моцепе өөрийнхөө хураасан хөрөнгийн хагасыг бусдын сайн сайхны төлөө хандивлана хэмээн мэдэгджээ. П.Моцепе бол Өмнөд Африкаас төрсөн цорын ганц хар арьст тэрбумтан бөгөөд “Forbes”-ын шинжээчдийн тооцсоноор 2,6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэлцдэг. Хуульч мэргэжилтэй ч уул уурхайн салбарт хөлжиж чадсан түүний бизнесийн сонирхол алт, нүүрс, платинум гээд олон төрлийн ашигт малтмалыг хамардаг.
Хар арьстнуудаасаа хамгийн анх энэ их хөрөнгөний эзэн суусан тэрээр эд баялгийнхаа тал хувийг өөрийн нэрээр нэрлэсэн сангаар дамжуулан улсынхаа боловсрол, эрүүл мэндийн салбарт зориулах юм байна.
П.Моцепе бусдын төлөө хөрөнгөө зориулах санааг дэлхийн тэргүүн баян Билл Гейтс, Уоррен Баффет нараас авсан гэнэ. 40-50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн тэргүүн тэрбумтнууд болох Б.Гейтс, У.Баффет нар бусад тэрбумтнууддаа хандаж, хөрөнгө мөнгөө бусдын сайн сайхны төлөө зориулахыг уриалсан “The Giving Pledge” хэмээх кампанит ажил эхлүүлсэн билээ. Тэдний энэхүү санаачилгад 70 гаруй тэрбумтан нэгдэж, гарын үсгээ зурснаас хамгийн том хандивыг Уоррен Баффет өгөхөөр амласан. Тэрээр өөрийн бүх хөрөнгийн 98 хувийг бусдад зориулна гэж мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
манай баячууд биднийг мөлжиж баяжчихаад эздэд нь эргүүлээд өгөх ухаан байхгүй л юм байХДАА. МИАТ-ЫГ ХАР
Хамгийн их уншсан