“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Хувь нийлүүлэгчдийн хурлаар Рио Тинтод 13 шаардлага тавилаа
Сүүлийн гурван сарын хугацаанд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээний зарим зүйл заалтыг тодорхой болгох талаар “Рио Тинто”-д санал тавьж ирсэн. Мөн анхны болон, гүний уурхайн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн шалтгаанаа тайлбарлахыг шаардсан юм. Ингээд өнгөрсөн 6-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн VI хурлыг зарлан хуралдуулсан билээ. Энэ хурлаар Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанид зургаан асуудал тавьсан байна. Үүнд:
1. Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхолын зөрчил,
2. Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт,
3. Төслийн хөрөнөг оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт,
4. “Антре гоулд” компаний эзэмшилд буй тусгай зөвшөөрөл,
5. Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт,
6. Менежментийн үйлчилгээний төлбөр гэсэн асуудал багтжээ. Хурлын үеэр Монголын төр хөрөнгө оруулагч болон “Оюу толгой” ХХК хууль дээдлэхийг шаарджээ. Өнөөдөр ТЭЗҮ, гэрээ, холбогдох хууль, тогтоомж зөрчигдсөн гэж үзэх үндэс байгаа аж. Уг төслийн үйл ажиллагааг сайн явуулахын тулд дээрх алдааг засч залруулах хэрэгтэй хэмээн Засгийн газраас мэдэгдсэн байна. Үүнээс гадна дээрх асуудлаас болж хувь нийлүүлэгч хооронд үл ойлголцол үүсэх, гэрээний хэрэгжилтэд сөрөг үр дагавар гарч болзошгүйг цохон тэмдгэлжээ.
Хурлаар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч үйлдвэрлүүлэх 13 асуудал хөндсөн байна. Тухайлбал Хувь нийлүүлэгчдийн хурлын дэг боловсруулах, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх удирдлагын төвшинд Монголын оролцоог хангах, монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх, зэс хайлах үйлдвэр байгуулах, усны хангамжаа шийдвэрлэх зэрэг шаардлага тавьсан ажээ. Ингээд энэ асуудал бүрээр яриа хэлэлцээр өрнүүлэхээр тогтсон гэнэ. Энэ сарын сүүлчээр Хувь нийлүүлэгчдийн хурлыг үргэлжлүүлэн хийхээр болсон байна.
Сүүлийн гурван сарын хугацаанд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээний зарим зүйл заалтыг тодорхой болгох талаар “Рио Тинто”-д санал тавьж ирсэн. Мөн анхны болон, гүний уурхайн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн шалтгаанаа тайлбарлахыг шаардсан юм. Ингээд өнгөрсөн 6-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн VI хурлыг зарлан хуралдуулсан билээ. Энэ хурлаар Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанид зургаан асуудал тавьсан байна. Үүнд:1. Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхолын зөрчил,
2. Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт,
3. Төслийн хөрөнөг оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт,
4. “Антре гоулд” компаний эзэмшилд буй тусгай зөвшөөрөл,
5. Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт,
6. Менежментийн үйлчилгээний төлбөр гэсэн асуудал багтжээ. Хурлын үеэр Монголын төр хөрөнгө оруулагч болон “Оюу толгой” ХХК хууль дээдлэхийг шаарджээ. Өнөөдөр ТЭЗҮ, гэрээ, холбогдох хууль, тогтоомж зөрчигдсөн гэж үзэх үндэс байгаа аж. Уг төслийн үйл ажиллагааг сайн явуулахын тулд дээрх алдааг засч залруулах хэрэгтэй хэмээн Засгийн газраас мэдэгдсэн байна. Үүнээс гадна дээрх асуудлаас болж хувь нийлүүлэгч хооронд үл ойлголцол үүсэх, гэрээний хэрэгжилтэд сөрөг үр дагавар гарч болзошгүйг цохон тэмдгэлжээ.
Хурлаар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч үйлдвэрлүүлэх 13 асуудал хөндсөн байна. Тухайлбал Хувь нийлүүлэгчдийн хурлын дэг боловсруулах, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх удирдлагын төвшинд Монголын оролцоог хангах, монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх, зэс хайлах үйлдвэр байгуулах, усны хангамжаа шийдвэрлэх зэрэг шаардлага тавьсан ажээ. Ингээд энэ асуудал бүрээр яриа хэлэлцээр өрнүүлэхээр тогтсон гэнэ. Энэ сарын сүүлчээр Хувь нийлүүлэгчдийн хурлыг үргэлжлүүлэн хийхээр болсон байна.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
























