Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Берлиний 63 дахь кино наадам эхэллээ
Өнөөдөр ХБНГУ-ын Берлин хотноо найруулагч  Вон Кар Вайгийн “Их мастер” киног толилуулснаар Берлиний олон улсын киноны 63 дахь наадам эхэллээ. Энэ наадамд дэлхийн 70 орны 400 гаруй кино үзүүлэх юм. Наадмын үндсэн хөтөлбөрт 19 зураг орж байгаагийн тавыг нь уралдаанаас гадуур үзүүлэх юм байна. Шилдэг киноны “Алтан баавгай” шагналын төлөө Ираны найруулагч Жафар Панахийн “Хаалттай хөшиг”, Германы Томас Арсланы “Алт”, Боснийн Данис Тановичийн “Төмөр хулгайчийн амьдралын нэг төрх”,  Америкийн Стивен Содерберг болон Гаса Ван Сентийн бүтээлүүд өрсөлдөнө. Хоёрдугаар сарын 16-нд шүүгчид дүнгээ гаргаж “Алтан баавгай” шагналын эзнийг тодруулах юм. Жил бүр болдог Берлиний наадам 1951 онд анх зохиогдож “Берлиний баавгайнууд” хэмээх шагнал өгч байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан