Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Усан сан шиг том сүүлт од дэлхийтэй маш ойр зөрж өнгөрлөө
Олимпын усан сан шиг хэмжээтэй сүүлт од дэлхийтэй маш ойрхон 27,700 км-ийн зайтай зөрж өнгөрлөө. Зарим нэг хиймэл дагуулаас ч ойр зайд дэлхийд дөхөж ирсэн энэхүү сүүлт одыг судлаачид “ DA14” хэмээн нэрлэсэн бөгөөд өчигдөр орой 19:25 минутын үед дэлхийтэй хамгийн ойр цэгт хүрсэн байна. Тухайн үед шөнө болж байсан бүс нутагт телескопоор тодорхой харагдаж байсан уг од секундэд 7,8 километрийн хурдтай явж өнгөрсөн байна. Энэтхэгийн далайн зүүн хэсэг дээгүүр чигээрээ явж өнгөрсөн сүүлт од Зүүн Европ, Ази, Австралиас маш сайн харагдаж байжээ.  Энэ ховор үйл явдлыг НАСА интернэтээр шууд цацаж, маш олон хүн үзэж сонирхсон байна. Эрдэмтэн судлаачдын хувьд алдаж боломгүй шинжлэх ухааны чухал ач холбогдолтой ийм үйл явдал сүүлийн 30 жилд тохиогоогүй юм.
Энэ явдлын өмнөхөн Орост солирын бороо орж, багагүй хохирол учруулсан нь энэхүү сүүлт одтой холбоотой хэмээн олон нийт таамаглаж байсан ч мэргэжилтнүүд энэ хоёр явдал хоорондоо ямар ч холбоогүй, санамсаргүй тохиолдол гэж баталсан байна.

Сүүлт одны хэмжээг байшин болон хүнтэй харьцуулахад ийм байна. /Голч- 45 м/
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан