Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Мэс заслын дараахь У.Чавесын зургийг дэлгэлээ
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нд Кубын Гаванад мэс засал хийлгэхээр эх орноосоо мордсоноос хойш нэг ч удаа олны өмнө гараагүй Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын зургийг анх удаа олон нийтэд дэлгэн харууллаа. Түүний бие хорт хавдрын дөрөв дэх мэс заслынхаа дараа нэг хэсэг амьсгалын замын халдвар авч, хүнд байна гэж байсан ч сүүлийн үед дээрдэж, эмчилгээ сайн авч байгаа хэмээн Венесуэлийн эрх баригчид мэдэгдэж байгаа. Гэвч Ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндэд санаа зовнисон венесуэльчууд У.Чавесын тухай мэдээг сэтгэл түгшин хүлээж байсан юм. Харин пүрэв гаригт гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан Ерөнхийлөгчийн зургийг олон нийтэд дэлгэж, У.Чавесын биеийн байдал үнэхээр дээрдсэн гэдгийг харууллаа.

Зурагт гарснаар У.Чавес Гавана дахь эмнэлэгт хоёр охинтойгоо инээлдэн юм ярьж, бас Кубын коммунист намын төв хэвлэл “Гранма”-г уншиж байгаагаар харуулжээ. У.Чавесын бие харьцангуй дээрдсэн ч амьсгалын аппарат зүүж байгаа учир хүмүүстэй ярихад хүндрэлтэй байгаа гэдгийг албаныхан мэдэгдсэн байна. Тиймээс тэрээр бичгээр заавар тушаалаа гаргаж байгаа гэнэ.
У.Чавес сүүлийн 18 сарын дотор дөрвөн удаа мэс засалд орж, хэдэнтээ химийн эмчилгээ хийлгэж байгаа юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл