Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхий дээр унасан солирууд
Эрдэмтдийн үзэж байгаагаар бол манай дэлхий дээр жил бүр унадаг солирын хэмжээ нийтдээ 21,3 тонн орчим болдог гэнэ. Нэг солир 50 граммаас эхлээд нэг тонн хүрдэг байна. Ер нь жилд нэг кг хүртэл жинтэй 19 мянган сансрын биет унадагаас 4000 орчим нь нэг кг орчим жинтэй багахан солир байдаг бол 10 кг-аас илүү жинтэй нь 830 орчим байдаг байна.
Солир төв суурин газар унах нь ховор байдаг аж. Байшин барилга дээр унасан хоёр тохиолдол байдгийн нэг нь 1954 онд АНУ-ын Алабама мужид, нөгөө 2004 онд Их британид тохиожээ. Харин Антрактид тивд илүү их, 700 мянга орчим унадаг гэж судлаачид үзэж байна. Манай дэлхий дээр унасан хамгийн том солир бол 1920 онд Намибид унасан Гоба нэртэй 60 тонн жинтэй юм байна.
Хамгийн хүчтэй нь Тунгуссын солир 10-40 мегатонн тротиллын эквиваленттай тэнцэх дэлбэлэх чадалтай байсан гэдэг. 1908 оны зургадугаар сарын 30-нд зүүн Сибирийн нутагт унасан энэ солир хааш хаашаа 40 км газарт ойг шатаасан юм.
Манай дэлхий дээр анх солир унасныг албан ёсоор 1492 оны арваннэгдүгээр сарын 16 гэсэн байдаг. Тэгэхэд Францын Энсисхейм хотын дээр тэнгэрээс 126 кг жинтэй солир унасан гэдэг.
Харин манай улсад Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд 20 тонн жинмтэй солир унасаныг “Чингисийн мөнгөн дөш” хэмээн нэрлэсэн гэдэг. Мөн өнөөдөр байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа “Аж богд-11” солир нь 582,2 кг жинтэй.
Эрдэмтдийн үзэж байгаагаар бол манай дэлхий дээр жил бүр унадаг солирын хэмжээ нийтдээ 21,3 тонн орчим болдог гэнэ. Нэг солир 50 граммаас эхлээд нэг тонн хүрдэг байна. Ер нь жилд нэг кг хүртэл жинтэй 19 мянган сансрын биет унадагаас 4000 орчим нь нэг кг орчим жинтэй багахан солир байдаг бол 10 кг-аас илүү жинтэй нь 830 орчим байдаг байна. Солир төв суурин газар унах нь ховор байдаг аж. Байшин барилга дээр унасан хоёр тохиолдол байдгийн нэг нь 1954 онд АНУ-ын Алабама мужид, нөгөө 2004 онд Их британид тохиожээ. Харин Антрактид тивд илүү их, 700 мянга орчим унадаг гэж судлаачид үзэж байна. Манай дэлхий дээр унасан хамгийн том солир бол 1920 онд Намибид унасан Гоба нэртэй 60 тонн жинтэй юм байна.

0 Сэтгэгдэл