Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүрсэн бүхнээ мэдэрдэг хиймэл гар бүтээжээ


Золгүй тохиолдлоор гар, хөлнөөсөө салж, тахир дутуу болсон хүмүүсийг баярлуулах таатай мэдээг Швейцарийн эрдэмтэн судлаачид саяхан дуулгалаа. Шинжлэх ухаан хөгжсөөр, хүний жинхэнэ эд эрхтэнийг орлохуйц, хүрсэн барьсан зүйлээ мэдэрдэг хиймэл гар бүтээсэн байна. Өдийг хүртэл ашигласаар ирсэн хиймэл гар, хөл бол ердөө байхгүй зүйлийг байгаа мэт харагдуулах л үүрэг гүйцэтгэж байснаас хүний биеийн нэг хэсэг мэт болтлоо хөгжиж чадаагүй байсан. Харин эрдэмтдийн шинээр бүтээсэн энэхүү био гарыг электродоор дамжуулан хүний мэдрэлийн тогтолцоотой шууд холбож өгөх учир хүн гурван хуруугаараа дамжуулан хүрсэн, барьсан зүйлээ мэдэрч, энэ тухай мэдээллийг тархинд чөлөөтэй дамжуулдаг болох ажээ.

Одоогоор ашиглаж буй хиймэл гар хөл нь хөдөлгөхөд төвөгтэй учир тахир дутуу хүмүүсийн 50 гаруй хувь нь огт ашигладаггүй гэсэн тоо бий. Харин био гар шиг уян хатан, мөн хүний жинхэнэ эд эрхтэн шиг мэдрэмжтэй хиймэл гар хөл дэлгэрээд ирвэл тахир дутуу хүмүүсийн хувьд маш том дэвшил болох юм. Анагаах ухаан, технологийн дэвшлийг харуулсан энэхүү био гарыг энэ оны эцсээр Ром хотод нэгэн өвчтөнд суулгаж, анхны туршилтаа хийх юм байна.


энэ талаар маш дэлгэрэнгүй авмаар байна. Алганы урдуур тайруулсан хүүхдэд мэдэрдэг хуруунууд хийж болох уу. энэ талаар мэдээлэл өгч тус болно уу хэрвээ болдог бол 89852552 утсаар холбоо барина уу.
ene talaar iluu delgerengui medeelel avmaar bna


Золгүй тохиолдлоор гар, хөлнөөсөө салж, тахир дутуу болсон хүмүүсийг баярлуулах таатай мэдээг Швейцарийн эрдэмтэн судлаачид саяхан дуулгалаа. Шинжлэх ухаан хөгжсөөр, хүний жинхэнэ эд эрхтэнийг орлохуйц, хүрсэн барьсан зүйлээ мэдэрдэг хиймэл гар бүтээсэн байна. Өдийг хүртэл ашигласаар ирсэн хиймэл гар, хөл бол ердөө байхгүй зүйлийг байгаа мэт харагдуулах л үүрэг гүйцэтгэж байснаас хүний биеийн нэг хэсэг мэт болтлоо хөгжиж чадаагүй байсан. Харин эрдэмтдийн шинээр бүтээсэн энэхүү био гарыг электродоор дамжуулан хүний мэдрэлийн тогтолцоотой шууд холбож өгөх учир хүн гурван хуруугаараа дамжуулан хүрсэн, барьсан зүйлээ мэдэрч, энэ тухай мэдээллийг тархинд чөлөөтэй дамжуулдаг болох ажээ.

Одоогоор ашиглаж буй хиймэл гар хөл нь хөдөлгөхөд төвөгтэй учир тахир дутуу хүмүүсийн 50 гаруй хувь нь огт ашигладаггүй гэсэн тоо бий. Харин био гар шиг уян хатан, мөн хүний жинхэнэ эд эрхтэн шиг мэдрэмжтэй хиймэл гар хөл дэлгэрээд ирвэл тахир дутуу хүмүүсийн хувьд маш том дэвшил болох юм. Анагаах ухаан, технологийн дэвшлийг харуулсан энэхүү био гарыг энэ оны эцсээр Ром хотод нэгэн өвчтөнд суулгаж, анхны туршилтаа хийх юм байна.


1 Сэтгэгдэл
Дүүгиймаа
Хүү мань гараа алдсан юм гар байгаа юуу байвал 80851009 залга
2023.06.18
2014.02.04
2013.04.05
























