Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Пап ламын хараа, сонсгол мууджээ
Католик шашны тэргүүн, пап лам XVI Бенедикт энэ сарын 28-нд шашны тэргүүний суудлаасаа буух болсоноо өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан. Түүн шиг жанч халахаас өмнө өөрийн саналаар шашны тэргүүний суудлаасаа татгалзсан пап лам сүүлийн зургаан зууны түүхэнд гараагүй учир католик шашинтнуудын хувьд энэ явдал цочир сонин мэдээ болсон юм. Гэвч пап ламын бие, эрүүл мэнд өдөр ирэх тусам доройтсоор үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нэн бэрх болсон тул шинэ пап лам сонгоход хүрээд байгаа юм. Олны нүднээ илт турж, эрүүл мэнд нь доройтож буй пап ламын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч  түүний сонсгол муудаж, зүүн нүд нь огт харахаа больсон гэнэ. Түүнийг тив алгассан холын аян замд явах хэрэггүй гэж эмч нар нь зөвлөж байгаа ч дэлхийн 1,2 тэрбум хүн шүтэн биширдэг католик шашны тэргүүний гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлага хойш суух аргагүй болдог тул XVI Бенедикт алба ажлаа ийнхүү шилжүүлэхэд хүрээд байгаа юм. Тэрээр өчигдөр буюу ням гаригт Ватиканд хуран цугларсан сүсэгтнүүдийн өмнө сүүлчийн айлдваруудынхаа нэгийг айлдахдаа өөрийнх нь төлөө болоод шинэ папын төлөө залбирахыг хүссэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
hjkhj
mgh
hjkhj
Хамгийн их уншсан